Германы Ерөнхийлөгч Ф.Штайнмайерыг Төв аймгийн алдарт малчин Галбадрахын гэрт зочлуулж, тэмээ, ботготой нь бэлэглэжээ.
Ф.Штайнмайер Германы Гадаад хэргийн сайд байхдаа 2014 онд Монголд айлчлахад нь хар унага зүсэлсэн байна. Тэрээр хар унагаа харахыг хүссэн бөгөөд Дорнодод байгаа хар азарганых нь бичлэгийг лайвдаж харуулсан аж.
Ерөнхийлөгч Хүрэлсүхийн урилгаар айлчлаад буцсан Ф.Штайнмайер 2025 он хүртэл Монголд 300 тэрбум төгрөгтэй тэнцэх хөгжлийн санхүүжилт олгох болсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна