Х.Бат-Ялалт: Ганц нэг хүнийг буудаад үр дүн гарахгүй, сонгуульдаа л бүгд оролц

Zuv.mn
2024/02/27

Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт УИХ-д нэрээ дэвшүүлэхгүй талаараа мэдээлэл хийлээ.

Түүний хэлснээр, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хууль нь нэр дэвшигчээс мөнгө санхүүгийн асар өндөр хүчин чадалтай байхыг шаардаж байгаа аж. Тодруулбал, багадаа 2.5 тэрбум төгрөгтэй байх хэрэгтэй болж байгаа ажээ. Түүний нэр дээвшсэн СХД-т гэхэд зөвхөн ухуулагч гэхэд 1024 ухуулагчийг цалинжуулах ёстой болж байгаа аж. Тиймээс нэр дэвшихээс татгалзаж, бусад намуудыг нэгтгээд сонгож болохгүй хүмүүсийг зарлах, мөнгөгүй ч чадалтай хүмүүсийг төлбөргүйгээр дэмжих зэрэг ажлыг зохион байгуулах юм байна.  

Мөн ард иргэд бүгд, ялангуяа залуус шударгаар сонгуулиа өгөхгүй бол үр дүн нийтийн санаа бодлоос эсрэг гарч, хувьсгал гарах магадлалтай болохыг анхааруулсан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна