П.Сайнзориг: Газрыг шууд эзэмших, ашиглах эрхтэйгээр олгодог байснаас газрын наймаа дэлгэрсэн

С.Гандэлгэр
2024/02/28

Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын төсөлд газрын цахим дуудлага худалдаа болон газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төсөвт нөхөн төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлэн, нийслэлд төвлөрүүлэх газрын дуудлага худалдааны орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцоолж, тусгасан.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Богдхан уулын хилийн цэстэй холбоотойгоор үүсэж байсан маргааныг БОАЖЯ-тай эцэслэн шийдвэрлэж, тодорхой хэмжээний газрыг нийслэлийн эрх хэмжээнд шилжүүлэн шийдвэрлэж байгаа. Түүнчлэн 2003 оноос хойш газар эзэмших, ашиглах эрхээ авсан ч дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй олон этгээд бий. Үүнээс хамгийн багадаа 50 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Газрын эрхтэй холбоотой дээрх судалгааг нарийвчлан тооцоолж, судалж чадвал илүү их орлого төвлөрүүлэх боломжтой.

Өмнө нь газрыг төсөл болгож ашиглуулалгүй шууд эзэмших, ашиглах эрхийг олгодог байсан. Үүнээс улбаалан газрын наймаа дэлгэрсэн гэхэд буруудахгүй. Ийм алдааг дахин давталгүйгээр шинэ дэд төвүүд болон дагуул хотуудын төлөвлөлт дээр төсөл хэлбэрээр зарахаар төлөвлөж байна” хэмээн онцолсон юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.228.129.162
    2024/02/28

    ДОРНОДЫН ГАЗРЫН АЛБЫГ НЭН ДАРУЙ ЯАРАЛТАЙ ШАЛГААЧЭЭ ТЭНД ХУУЛЬ БУС МАШ ИХ ХЭМЖЭЭНИЙ ГАЗРЫГ ГАДНЫ ИРГЭДЭД ӨГӨӨД БАЙНА АА

    Хариулах
  • 183.177.99.226
    2024/02/28

    сайд дарга нараа газрын наймаа ганц Нийслэлд ч биш харин Өмнөговь аймгийн Газрын алба бүр Мафжисан байгаа шүү Өмөнговь аймгийн газрын албаны дарга газрын зүмшэд нэртэй хурган дарганцарууд маш их үндэслэлгүйгээр хөрөнгөжисөн тэд зөвхөн мөнгөтэй баян хүмүүст болохоор 20,30 айлын газрыг баруун солгоогүй дамлан зарж харин эгэл жирийн хүмүүст болохоор өгөхгүй хэдэн жилээр суржируулж байх жишээний Өмнөговь аймагт нэн яаралтай шалгалт оруулах хэрэгтэй

    Хариулах