Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сурагчдын амралтын хурваарийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Хаваржилт хүндэрсэн бүс нутагт аймгийн Засаг даргын саналыг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн III улирлын хичээл, сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай зохицуулалт хийж, сурагчдын улирлын амралтын хугацааг нэмэгдүүлэх боломжтой эсэхийг судалж шийдвэрлэхийг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.
Цаашид орон нутагт сурагчдын амралтыг цагаан сарын баяр болон тухайн бүс нутагт мал төллөх хугацаанаас хамааруулан хичээлийн жилийн бүтцийг хот, орон нутагт ялгаатай тогтоох нь зүйтэй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна