"Тэгш эрх"-ийн төлөөх 200 жилийн тэмцлийн үр дүн

Zuv.mn
2024/03/08

Эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж эхлээд хоёр зууныг ардаа орхижээ. Ердөө л зуу гаруйхан жилийн өмнө тэд эмэгтэй хүн болж төрснийхөө төлөө эрчүүдэдэд бараа мэт худалдагдаж, дарлагдан зовсон ч энэ тухайгаа илэрхийлэх ч эрхгүй байв. Харин зориг гарган дуу хоолойгоо илэрхийлж эхэлснээр бага, багаар амжилт олсоор өнөөдрийг хүрчээ. Эрчүүдтэй хийсэн энэ урт удаан хугацааны тэмцэлд хадан дээрээс түлхүүлэх, үй олноороо торны цаана суух, тэр ч бүү хэл амьдаараа шатаалгах зэргээр зовсон ч эрх мэдлээ тодорхой хэмжээгээр ахиулж чадсан байна. 

Дэлхийн хүрсэн амжилт

Бүсгүйчүүд 100 жилийн өмнө сонгуульд ч оролцох байтугай санал өгөх ч эрхгүй /Бие даасан улсуудаас Шинэ Зеланд 1893 онд анхлан эмэгтэйчүүдийг Парламентын сонгуульд санал өгүүлж, 1919 онд нэр дэвшүүлэн оролцуулжээ/ байсан бол өдгөө зарим нэг оронд Парламентын дийлэнхийг эзлэн суух болжээ. Дэлхий дээр тусгаар тогтносон 200 гаруй улсаас эмэгтэй парламентчгүй улс ганцхан (Йемен) үлджээ.

Өдгөө дэлхий дахинд Парламентын танхимын нийт суудлын 26.5, Засгийн газрын танхимын 22.8 хувийг хувийг эмэгтэйчүүд эзлэн сууж байгаа бөгөөд Парламентын түвшинд Скандинавын улс орнуудад энэ хувь 45.7 хувьд хүрч, бүс нутгаа тэргүүлж буй.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Европын комиссоос нэгэн сонирхолтой судалгааг гаргасныг тоймлон сонирхуулья.

Эдийн засаг бизнесийн салбарт норвеги бүсгүйчүүд тэмцэлд оройлон оролцсон гэдэг нь судалгааны үр дүнгээс харагдсан байна. Энэ хүчин зүтгэлийн үр дүнд тус улсын тэргүүлэх компаниудын 40 орчим хувийг эмэгтэйчүүд атгаж байдаг аж. Европ тивийг бүхэлд нь авч үзвэл томоохон 10 компани тутмын нэг нь эмэгтэй захиралтай байна гэсэн судалгаа гарчээ. Гэхдээ энэ тоо цаашид өсөх бүрэн боломжтой. Учир нь энэ чиглэлээр их дээд сургуульд суралцагч, 2020-2021 онд элсэн суралцагчдын тоо эрчүүдээс хамаагүй их буюу 60:40 харьцаатай байна.

Энэ үзүүлэлт манай өмнөд хөршид хамгийн их буюу бүх элсэгч, суралцагчдын 63 хувьд хүсэн бол эрчимтэй хөгжлийн гараанд дээр ирээд буй зүүн Европын Румын, ОХУ, Украин зэрэг оронд тавиас дээш хувьтай гарчээ.

Харин Парламентын төвшинд аваад үзвэл:

  • Руанда (Парламентын 80 гишүүний 49 нь эмэгтэй, хувь нь 61.3),
  • Куба (313/586, 53.4),
  • Никарагуа (47/91, 51.7###/span#<)
  • Шинэ Зеланд (60/120, 50.0###/span#<)
  • Мексик (250/500 50.0###/span#<)
  • Арабын нэгдсэн эмират (20/40, 50.0%)-ийн шингэн дуутнууд илүү амжилтад хүрчээ.

Гэхдээ эдийн засгийн салбараас ялгаатай нь, зарим улсад “бөндгөрийнхөө” хүчээр биш, квот тогтоосны хүчээр энэ амжилтыг гаргасан.


Судалгаанд хамрагдсан 190 улсаас гурван улсын Парламентад эмэгтэйчүүд 50-иас дээш хувийн суудалтай байгаа бол,

  • 40.0-49.9 хувьтай 22,
  • 35.0-39.9 хувтай 18,
  • 30.0-34.9 хувьтай 18,
  • 25.0-29.9 хувьтай 30,
  • 20.0-24.9 хувьтай 21,
  • 15.0-19.9 хувтай 26 /Манай улс энд багтаж буй/
  • 10.14.9 хувьтай 23,
  • 5.0-9.9 хувьтай 15,
  • 0.1-4.9 хувьтай зургаан /Мальдив, Катар, Нигери, Оман, Вануату, Папуа Шинэ Гвиней/ улс байна.

Руанда улсын одоогийн Парламентын гишүүдийн  61 хувь нь эмэгтэй. Ингэснээр энэ салбарт эрчүүдийг ялсан анхны улс Руанда болсон юм. Шоглож хэлбэл, эмэгтэйчүүдийн зорилго зөвхөн “Хүйсийн тэгш эрх, 50:50” биш, хэдэн мянган жилийн тэртээд ноёрхож асан “Эхийн эрхт ёс”-ыг сэргээх ч юм шиг. Гэхдээ ард нь эмэгтэйчүүдийн дуу хоолой Парламентад нь огт байхгүй улсууд ч байгаа гэдгийг дээр хальт дурдсан.

НҮБ 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг батлахдаа тавдугаарт нь “Хүйсийн тэгш байдалд хүрэх, бүх эмэгтэйчүүд охидод эрх олгох” хэмээн зарлан тунхагласан билээ. Парламент, Засгийн газрын төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо багатай улсуудын хувьд дээр нэр дурьдагдсан улсууд үлгэр жишээ, цаашид хийх ажлынх нь түүчээ болж явах учиртай. 


Дэлхий нийтийн төвшинд аваад үзвэл, ажил хөдөлмөрийн салбарт хүүхнүүд харин эрчүүдийг хол хаясан байна. Өмнө нь өрх гэрийн “нэргүй ажил” хийсээр хөдөлмөрөө үнэлүүлж чаддаггүй байсан бол одоо хөдөлмөрөө зохих ёсоор үнэлүүлж хөдөлмөрчин ангийн дийлэнхийг бүрдүүлэх болжээ. Өдгөө өндөр хөгжилтэй орнуудын ажиллах хүчний 60-аас дээш хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа юм.

Монгол Улсын хүрсэн амжилт

Манай улсын хувьд, Парламентдаа 13 эмэгтэй төлөөлөгчтэй, нийт гишүүдийн 17.1 хувийг нь эмэгтэйчүүд эзэлдэг гэдэг үзүүлэлтээр сүүл хавьцаа /133 дүгээрт/ бичигдэж байна. Турк, БНАСАУ, Мадагаскар, Казахстан зэрэг улсууд бидэнтэй айлсжээ.


Парламент, Засгийн газарт эмэгтэй гишүүдийн эзлэх хувь харьцангуй бага ч гэсэн Монгол Улс хүйсийн тэгш эрхийн асуудалд онцгой анхаарал хандуулдаг.

Жендерийн асуудлаар дагнан ажилладаг бүхэл бүтэн агентлагийг Засгийн газрынхаа дэргэд байгуулан ажиллаж байгаа нь үүний илэрхийлэл юм. "Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай" НҮБ-ын Конвенцийн хэрэгжилтийн талаарх МУ-ын үндэсний 8, 9 дүгээр нэгтгэсэн илтгэл хэлэлцүүлэх 63 дугаар хуралдаан 2016 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Швейцарийн Женев хотноо болж өнгөрсөн. Тэрхүү хуралдаанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэлийн тавьсан илтгэлд, конвенцийн хэрэгжилт Монгол Улсад 75 хувьтай байгаа гэж дурджээ.  

Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай тусгай хууль баталснаас гадна, Хөдөлмөрийн тухай, төрийн албаны тухай гэх мэт бусад бүх хуульд хүсийн тэгш эрхийг хангах талаар заалт оруулан мөрдөж, олон тооны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа нь энэхүү дүгнэлтийг хийхэд нөлөөлсөн нь дамжиггүй.

Боловсролын салбарт бол эмэгтэйчүүд бүх төвшинд (цэцэрлэг, сургууль, их дээд сргуулийн оюутан суралцагчид, багш сурган хүмүүжүүлэгчид) давамгайлж, нэгэнт ноёрхлоо тогтоож чадсан.

Өрх гэрийн төвшинд ч энэ байдал хадгалагддаг. Элэг бүтэн гэр бүлүүдийн дунд эмэгтэй “жанжин”-тай нь олон бий.

Харин, улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд эрс өсөж буй гэр бүл салалт эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөхөд их хувь нэмэр оруулж байгаа /Өрх толгойлсон эцэг, эх аль, аль нь байгаа ч эмэгтэйчүүд дийлэнхдээ үр хүүхдээ авч хоцордог гэдэг утгаар/ байдал харагдана.

Монголын нийт гэр бүлийн тодорхой хувийг эзлэх болсон өрх толгойлсон эмэгтэйчүүдийн цаана нийгмийн олон асуудал нуугдаж байгаа нь маргашгүй үнэн.

Эдгээр баримтуудаас харахад, эмэгтэйчүүдийн эрх ядуу гэр бүлд илүү ихээр зөрчигдөж байгаа юм.

Тиймээс, үнэхээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалъя л гэж байгаа бол юун түрүүнд “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын хамгийн эхэнд бичигдсэн “Орон бүрт ядуурлын бүх төрлийг арилгах” зорилтыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулах ёстой нь харагдаж байна.

Хэдийгээр дэлхий нийт эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлж, дуу хоолойг нь сонсдог болсон ч эмэгтэйчүүд гэмт хэрэг, хүчирхийллийн золиос болдог, хүн худалдаалах гэмт хэргийн гол бай хэвээр байна. Тиймээс хүйсийн тэгш эрхийн төлөөх тэмцэл цаашид ч олон жил үргэлжлэх нь дамжиггүй.   



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.75
    2024/03/08

    Saipan huuhend ta ch dyrtai saihan huuhend bi ch gurtai saihan huuhend saihan huuhend l durgui gej MTs-in shuleg baidag 30 huvi in kvotooner devshuuleed baihad 17 huvi if songoj baigaa Songogchdiin 53 huviig ezeldeg huuhnuudiin buriug yaaltai bilee

    Хариулах