Өнөөдөр "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах" өдөр. 13 жил хүчирхийлэлд амьдарсан эмэгтэй манай сайтын редакцид захидал илгээжээ.
"Нэг л өдөр танилцсан хүнийхээ хүчирхийлэлд орж 13 жил болсон байсан"
Бага насны гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй байна.
13-н жил гэр бүлийн хүчирхийлэлд байж сая нэг салж амар тайван болж байна. Гэхдээ бас айдастай...
Ирж хаалга нүднэ, залгах, мсж бичих гээд үнэхээр зүрхэнд оржээ.
Би яг хаана алдсан вэ?
Яг л хийж бүтээсэн тэмүүлсэн залуу насан дээрээ маш сайн хүнтэй учирч ажлынхан минь хүртэл ёстой азтай мундаг залуу байна чамд яг л ийм хань заяана чи минь ямар мундаг билээдээ гэснээс би алдаж эхэлсэн байсан.
Яагаад гэж үү?
Ёстой нөгөө хүний арьс нөмөрсөн араатан байсан.
Зодож эхэллээ таван минутын дараа юу ч болоогүй юм шиг ханиа гээд л миний сэтгэл гомдол цөхрөлөөр дүүрч бие их өвдсөн хавдсан хөхөрсөн, нэг хэсэг гэрээсээ гарч чадахгүй гэртэй байдаг байсан. Хүнд юм мөргөөд халтирч унаад гэдэг байлаа.
Сэтгэлийн амар амгаланг мэдрэхгүй их удсан байна.
Эрэгтэй хүн бүртэй харддаг байсан ажлын газрын эрэгтэй хүн болгон миний нууц амраг, 10-н жилийн хөвгүүд, дээд доод давхрын лифтэнд таараад мэндэлсэн залуу хүртэл хэрүүлийн сэдэв байжээ.
Оюутан анги харин эрэгтэй хүүхэдгүй байж дээ.
Яг ийм амьдралд орсон хүн гарч чаддаггүй юм билээ.
За биеэ гайгүй болохоор сална л гэж боддог нэг мэдсэн 13 жил болжээ. Одоо бодоод байхад 2017 оноос хойш гар хүрээгүй юм байна.
Нэг муу зүйл нь 3 хүүхдэдээ гар хүрдэг тэрийгээ байж болох зүйл биднийг ч бага байхад аав ээж зоддог хатавчиндаа л суулгадаг байлаа гэж ярихыг сонсоод амиа алдаад ч хамаагүй салъя бид 4-ийн нэг нь энэ хүний гарт үхэх бий гурван үр миний ирээдүйн хүчирхийлэгч болох бий гэсэн айдастай өөдөөс нь хэлдэг, хэрэлддэг үр хүүхдээ өмөөрдөг хөөдөг цагдаа дуудаг болсон.
Зүгээр л салаад явахгүй дээ гээд олон хүн бичих байх.
Хэцүү байсан орцонд ирээд суучихдаг юу ч болоогүй юм шиг хүүхдүүдээ цэцэрлэгээс аваад явж байдаг намайг эзгүй хаалга онгойлгуулаад гэртэй орчихдог юу ч болоогүй юм шиг хоол хийгээд байж байдаг байсан.
108-д хэлнэ тусгаарлах байранд бид 4 авна гэдэг хичээл ном цэцэрлэгтэй гурван хүүхдээ аваад очмооргүй байдаг байсан.
Хамтарсан баг гээд хорооноос ирдэг ч хүн ам цөөнтэй газар ёстой хэрэггүй ярианы сэдэв болдог.
Хүчирхийлэлд байдаг Эмэгтэйчүүдэд 4 алхам байдаг байх
1. Амин хорлох /нэг хэсэг боддог арга зам хайдаг болсон байж билээ/
2. Тэвчээд амьдрах үхэн үхтлээ.
3. Нөгөө хүнээ алах тэвчиж, тэвчиж нэг өдөр хийх үйлдэл.
4. Салах /аав ээж байдаг ах дүү олонтой бол/
Хүчирхийлэл өртөж байгаа зондоо эмэгтэйчүүд байдаг юм билээ.
Нуудаг тэвчдэг санаа зовдог ичдэг.
Энэ насандаа зовчхоод дараа насандаа сайхан жаргалтай амьдарна гэж хэн ч боддоггүй биз дээ.
Нэг амьдрах амьдралдаа зөв сонголт хийх хэрэгтэй юм билээ.
Буцааж болдог бол...
Аав ээж минь амьд байсан бол гэсэн харуусалтай. Орох оронгүй 3 хүүхдээ аваад хаачна даа.
Болох байх гэсэн итгэл, мандаж байгаа нарны туяа ийм сайхан билүү нар ингэж ээдэг билүү гэсэн бодолтой л үлдэж байна даа энэ амьдралд.
Зөндөө зүйл бичээгүй үлдээлээ дэвтэр дээр үзэгээр бичиж байсан бол нулимс дуслаад муухай болоод бичиг урамгүй зориггүй болох байсан байхаа.
Хүн өөрийн амьдралаа бичихдээ яагаад ингэж уйлж байгаа юм вэ?
Над шиг олон эмэгтэй байдаг байхаа.
Малаас, Араатнаас дор хүмүүс битгий байгаасай.
Араатан хүртэл зулзага аа адуу хүртэл сүргээ хамгаалдаг биз дээ...
Үлдсэн амьдралдаа группын хүн 3-н бага насны хүүхэдтэй л үлдсэн байна.
Маш их сэтгэлийн шарх зогсож байгаа цэг минь 0
Монголын ээж эмэгтэйчүүд хүүхдүүд минь хар дарсан тойрог мэт энэ хүчирхийлэл гэдэг зүйл холуур тойрч байгаасай"
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.114.58
Tuslay ene busguid
Хариулах66.181.190.223
mongoloor duuren iim amdraltai emegteichuud. naanaa ihenh ni hudlaa neeh happy mask tavicn
Хариулах