Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Б.Энхбаярыг Авлигатай тэмцэх газраас шалгаж байна. Тус байгууллага өнөөдөр хийсэн мэдээлэлдээ “Б.Энхбаярыг 1.3 сая ам.доллартой холбоотой асуудлаар санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа шуурхай зохион байгуулж эхэлсэн” гээд мэдэгдчихлээ.
Үндсэндээ зургаан сарын өмнө Д.Амарбаясгалан дээр үүссэнтэй ижил нөхцөл Б.Энхбаяр дээр үүсэж байна гэсэн үг. Тодруулбал, дархан эрх, албан тушаалын байдал хэргийн мөрдөн шалгалтад саад учруулж болзошгүй гэсэн үг. Тиймээс ажлаа өгөөд шалгуулах ёстой.
Түүнчлэн, Б.Энхбаяр бол “Бодь”-иос авлига байдлаар улстөрчид рүү гаргасан гэх 110 сая ам.долларын зангилаан дээр сууж байгаа хүн гэдгийг мартаж болохгүй. Б.Энхбаярыг илрүүлбэл бусад нь илэрнэ, Б.Энхбаяр харин бусдыгаа илчлэхгүй гэсэн тохирооны үндсэн дээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалд суусан гэж хэвлэлээр бичигдсэн. Тиймээс Б.Энхбаярын албан тушаал хэргийн илрүүлэлтэд ч чухал нөлөөтэй.
Дээр нь, аль амбасын үеийн, тийм ч их хохироогүй хэргээр шүүхэд хандаж, төсвөөс онц их хэмжээний мөнгө гаргуулж авсныхаа хариуд дэд сайдын суудалд суусан байж болзошгүй Б.Нямжав гэгчийн хэрэгтэй Б.Энхбаяр нэр холбогддог бөгөөд Төрийн сан хаасны дараа цагдаа нарын цалингийн үлдэгдэл гэх таван тэрбум төгрөгийг Б.Нямжавын компани руу шилжүүлсэн байдаг.
Түүнийг энэ мөнгөнөөс хувь хүртсэн баримт байгаа талаар МАН-ын гишүүн Б.Цогтгэрэл мэдээлэл хийж, "ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр төрийн сан хаачихсан байхад Хөдөө аж ахуйн дэд сайдын компани руу 5 тэрбум төгрөг шилжүүлсэн байна. Ажлаа өгөөд шалгуулах ёстой. Төрийн сан хаасны дараа яагаад үүнийг хийх болов.
2023 оны 12 дугаар сарын 22-нд төрийн сангаас ХЗДХ-ийн яам руу мөнгө орсон байна. Гэтэл энэ гүйлгээ хийгдэхээс дөрөв хоногийн өмнө Б.Энхбаяр сайдын тушаал гарсан байна. Мөнгө нь орж ирэхээр өмнө тушаал нь гарч байна гэхээр үгсэн хуйвалдсан байх магадлалтай гэж үзэж байна. Хамгийн ноцтой асуудал нь Хууль зүйн яамны шилэн данснаас тэр мэдээлэл нь алга болсон байсан. МАН-ын дарга Н.Учрал Ерөнхий сайдаа авах ёстой гэж би бодож байна" гэж мэдэгдэж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.239
өөрийг чинь бас сайн шалгаад зөв бурууг нь тогтоохыг сонсох юмсандаа.. гэтэл ИХ ын гишүүний дархан эрхтэй байдаг.
Хариулах66.181.188.80
Засгийн газрын хэрэг эрхлэхийн сайд гэхээр шалгах гэхээр хүнд, хэцүү байх тул ажлаа өгөөд шалгуулаад гэмгүй бол буцаад сайдаа хийж болно шүү дээ
Хариулах66.181.161.192
зөв
Хариулах