Эмгэнэл ​

Zuv.mn
1 цаг 48 минутын өмнө

Банзарын Мөнхцэцэг (1966-2026)

Бидний эрхэм дотно хамтран зүтгэгч, журмын нөхөр Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан Б.Мөнхцэцэг маань гэр бүлийн хүний хамт зуурдаар тэнгэрийн оронд одож, бидний сэтгэлд уй гашуу үлдээгээд бурхны хутгийг олон нөхөж баршгүй гарз тохиолоо.

Банзарын Мөнхцэцэг нь төр, захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан төр нийгмийн зүтгэлтэн байлаа. Тэрээр 2006-2016 онуудад Сонгинохайрхан дүүргийн 7, 25 дугаар хорооны Засаг дарга, 2016-2020 онд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан. СХД-ийн ИТХ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөлийн гишүүд болох Шүүх, Прокурор, Цагдаагийн байгууллагын удирдлагуудтай нэг санаа бодол, зүтгэлтэйгээр ажиллан иргэдийнхээ төлөө чин сэтгэлээсээ зүтгэж, нийслэл, дүүрэг, хорооны хөгжил, бүтээн байгуулалтын төлөө амьдралынхаа үнэт цаг хугацааг зориулж, төрийн үйлчилгээ, захиргааны ажлын арга барилд гаргуун чадварлаг удирдагч болохоо харуулж чадсан билээ.

Тэрээр 2020-2024 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, 2020-2024 онд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга, 2025 оноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Тэрээр орон нутгийнхаа иргэдийн итгэлийг хүлээж, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр 2008 оноос эхлэн дөрвөн удаа, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр нэг удаа сонгогдон ажиллахдаа иргэддээ ямагт ойр байж, тэдний үгийг сонсож, аж амьдралыг нь мэдэрч, нийслэл хот, дүүрэг орон нутгийнхаа хөгжил, бүтээн байгуулалтын төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн ажилласан юм.

Банзарын Мөнхцэцэг нь Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллах хугацаандаа орон нутгаасаа сонгогдсон гишүүд, Төлөөлөгчид, засаг захиргааны байгууллагатай гар нийлэн хамтран ажиллаж, Баянхошуу, Толгойт дэд төвүүдийн бүтээн байгуулалт, суурь дэд бүтцийг шинээр барьж байгуулах, дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлж, орон нутгийн онцлогт нийцсэн аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр бодлого төлөвлөлтөө эрчимжүүлж, орон нутаг төсвийн орлогоо бие даан шийдвэрлэх санхүү, эдийн засгийн боломжийг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, бүтээлчээр ажилласан юм.

Б.Мөнхцэцэг таны нийслэл, дүүрэг, хороо, Улаанбаатар хотынхоо хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр болон хөдөлмөрч, зарчимч, дайчин, үнэнч, ажилсаг, бүтээлч, нийтэч, итгэлтэй, чин шударга зан чанар, хариуцлагатай, хөгжилтэй гэгээн дүр төрх хамт олных нь зүрх сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, анд нөхөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.May be an image of text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна