МАН УИХ-ын даргын асуудлаар тохиролцоонд хүрээгүй байна

Х.Батсайхан
1 цаг 36 минутын өмнө

Шинэ Засгийн газрыг бүрдүүлэх асуудал УИХ-ын даргын томилгооноос болж хойшилж байгаа билээ. УИХ дахь МАН-ын бүлэг дотроо 30, 38-аараа хуваагдсан талууд УИХ-ын даргыг томилж, шинэ Засгийн газрыг нэн дарй байгуулах боломжийг үүсгэхээр өчигдөр шөнө дүл болтол уулзалдсан ч ямар нэг үр дүнд хүрэлгүй салсан байна.

Цөөнхийн буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбасгалангийн талаас энэ суудал руу Шадар сайд асан С.Амарсайханыг зүтгүүлж буй бол 38-ынхан буюу олонх С.Бямбацогтыг томилох саналтай, энэ тал дээрээ хоёул хатуу зогсож байгаа тул тохиролцож чадаагүй аж. 

Тодруулбал, УИХ-ын даргыг өөрсдөө авч, Засагтаа за гаргаж өгөх саналтай байгаа аж. Тодруулбал, Г.Тэмүүлэн, А.Ариунзаяа, Ж.БатЭрдэнэ, Ц.Сандаг-Очир, Л.Мөнхбаатар нарыг сайдаар томильё, спикерийг авах санаанаасаа ухарчих гэж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлснээр, МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөө өглөө болно. Гэвч албан бус уулзалт дээрээ тохироондоо хүрэхгүйгээр Удирдах зөвлөл хуралдах эсэх нь эргэлзээтэй. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна