МУГД С.Тулга тамирчдын амжилт уруудсаар байвал 3x3 сагсанбөмбөгийн холбоогоо авна гэж мэдэгдлээ

Х.Батсайхан
2026/04/06

Сингапур улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрсөн 3х3 сагсанбөмбөгийн Ази тивийн АШТ-д өрсөлдсөн Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй баг тамирчид хоёул шагналт тавдугаар байрт орсон билээ. Үүний дараа МУГД С.Тулга багийнхаа амжилтад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Түүгнээр зогсохгүй, хэрвээ баг тамирчдын амжилт цаашид уруудсаар байдал өөрийн байгуулсан Монголын 3х3 сагсанбөмбөгийн холбоогоо хуулийн дагуу авч, тамирчдаа 2028 оны олимпод бэлдэнэ гэсэн байна.

Түүний фэйсбүүк хагтаа хийсэн мэдэгдлийг хүргэж байна.  

“MGL3x3 системийг яг одоо дэлхийн топ Serbia, Belgium, France… гэх улсууд дуурайж тоглож байгаа. Тэр бүгдийг FIBA3x3 Family бүгд олон улсад ярьж байгаа.

Өнгөрсөн жилийн дэлхийн аварга дээр охидууд минь хуучин MGL3x3 систем дээр тоглож медаль даа хүрсэн. Одоо дахиад өөрчилжээ, ах нарыг систем өөрчилөөд эрэгтэйчүүд дампуурсан.

Үнэн гэдэг үр дүн тоо юм. Хойшдоо ч бүүр сайн харагдана.

Филиппинд хожигдоно гэдэг бол ёстой хэлэх ч үг алга даа. Ийм сайхан чадвартай мундаг охидуудтай баг юм. MGL3x3 хамгийн энгийн Ариука Хулан 2 доор постлоод хүчиндээд байхад хангалттай хожихоор байлаа. Эрчүүд бол сайн байлаа.

Монгол ухаан 13-р зуунд Монголчуудыг дэлхийгээрээ дагадаг шиг MGL3x3 төрлийг 21-р зуунд дэлхийгээрээ FIBA3x3 дагадаг байж билээ.

Дээд лиг дээр ирсэн 7 гадаад coach багш нарыг харж байгаа байх, Монгол багштай Хүлгүүд 4-0, 4-1 дуусгах байх.

Одоо 6 сард Польшд болох дэлхийн аварга дээр хуучин Copy paste Serbia сагсаар тоглоод ганц нэг хожил авахын төлөө тоглох байх.

Тэгээд болохгүй чадахгүй бол өөрөө байгуулсан MGL3x3 холбоогоо хуулийн дагуу авч, LA2028 Олимпын наадамд Монголчуудаа оролцох биш, бүүр медаль авах болно.

Монголоо гэсэн сэтгэл зүрхтэй бүх хүмүүс минь дэмжээрэй. Бид Нэг Баг. Team MGL!!!”.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.120.181
    2026/04/06

    Филиппин чинь дандаа эрэгтэй хүмүүс шиг хүмүүс оруулсан байна лээ шинжилгээ хийлгэвэл таарна

    Хариулах