АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд хүчтэй цохилт өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдсэний дараа дэлхийн зах зээлд газрын тосны үнэ дахин өсөж эхэлжээ.
АНУ, Израилийн хамтарсан хүч Иранд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш 60-70 орчим ам.долларт хэлбэлзэж байсан баррель газрын тосны үнэ араг хоёр дахин нэмэгдсэн. Тэгвэл Ормузын хоолойн бүслэн хаалттай холбоотойгоор АНУ-ын одоо авч хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээ нь газрын тосны хямралыг шинэ үе шатанд гаргаж, түүхэн дэхь хамгийн том хямралд хүргэж болзошгүй болсон талаар ВВС тэргүүтэй хэвлэлүүд, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засгийн шинжээчид дуугарч эхлээд байна.
Тухайлбал, Нобелийн шагналт эдийн засагч Пол Кругмэн өнгөрсөн нэг сар гаруй хугацаанд бий болсон үнийн өсөлт нь нөхцөл байдал бодитойгоор хүндэрч магадгүй гэсэн төсөөллөөс үүдэлтэй өсөлт байсан. Өөрөөр хэлбэл, Ойрхи Дорнод болон голлох бусад бүс нутгуудад газрын тос олборлолт бодитойгоор буураагүй. Харин одоо төсөөлөл бодит болж байна” хэмээн бичжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна