Эрх баригч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар УИХ-ын даргыг томилох асуудлаар өнөөдөр /2026.04.02/ УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэхээр болсон. С.Амарсайхан нэрээ татсан хэмээн мэдээлсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн С.Амарсайхан дээрх мэдээллийг үгүйсгэлээ.
Тэрбээр "Я.Содбаатар худал мэдээлэл түгээсэн. Би нэрээ татаагүй. Хэрвээ МАН-ын бүлгийн олонх намайг сонговол би ачаагаа үүрээд явна. Би үргэлж эв нэгдлийг хангах ёстой гэсэн байр суурь байсан.
Өмнө нь намын удирдлагууд сууж байгаад Ерөнхий сайдаар ажилла гэдэг санал тавьж байсан. Би үгүй гэсэн. Үүний дараа МАН-ын талцал эхэлсэн. Хуваагдал улам гүнзгийрсэн.
УИХ-ын дээр Засгийн газар гарч суудаг болсон. Хуульзүйн сайдаа томилохдоо хүртэл өрсөлдөгчөө "НАМНА" гэдэг захиалгатайгаар тавьсан. Намын асуудлыг улс орны хямрал болгож байна. Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед талцал хуваагдлыг өөхшүүлэх ёсгүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна