Аюулгүй Монгол хүүхэд төслийн хүрээнд тоглоомын талбайг аюулгүй болгоход дүүрэг бүр анхаарч ажиллана

Х.Есү
2 цаг 23 минутын өмнө

Хүүхдийн аюулгүй орчинд тоглох эрхийг хангах зорилготой “Аюулгүй Монгол хүүхэд” төслийн хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс санаачилан 9 дүүргийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангах чиглэлд анхаарч байна. 

May be an image of studying, table, newsroom and text

Дүүрэг бүр өөрийн нутаг дэвсгэр дэх тоглоомын талбайн нөхцөл байдалд үнэлгээ хийж, стандарт шаардлага хангахгүй, элэгдэж эвдэрсэн, осол гэмтэл үүсгэх эрсдэлтэй тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварлах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх юм.

Мөн тоглоомын талбайн орчны аюулгүй байдлыг хангах үүднээс,

-Гэмтэл бэртлээс сэргийлэх зориулалттай зөөлөвч, хамгаалалтын гадаргууг нэмэгдүүлэх
-Хяналтын камер, гэрэлтүүлгийг сайжруулах
-Стандартын шаардлага хангасан тоглоомын хэрэгсэл суурилуулах
-Хүүхэд, эцэг эхчүүдэд зориулсан анхааруулах тэмдэг, мэдээллийг байршуулах зэрэг ажлуудыг зохион байгуулна.
-Гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулахаар зорьж байна.

May be an image of studying, table and text

Энэхүү ажлын үр дүнд хүүхэд эрүүл, аюулгүй орчинд тоглож хөгжих нөхцөл бүрдэж, осол гэмтлийн эрсдэл буурах ач холбогдолтой юм.

May be an image of one or more people, newsroom and text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна