С.Амарсайхан Д.Мөнх-Эрдэнийг дэд сайдаараа ажиллуулахаас татгалзжээ

Zuv.mn
2 цаг 2 минутын өмнө

Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайхан дэд сайдаар нь ажиллахаар томилогдсон Д.Мөнх-Эрдэнэтэй хамтрах боломжгүй гэдгээ Засгийн газрын хуралдаан дээр илэрхийлсэн талаар хэвлэлээр мэдээлэгдээд байна.

Засгийн газрын тухайд, Ерөнхий сайд нараа томилох бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Харин  дэд сайдын томилгооны тухайд, уг нь  сайд өөрөө томилох нь зүйд нийцэх ч Г.Занданшатарын Засгийн газрын үед хийгдсэн 14 дэд сайдын томилгоог МАН-ын Удирдах зөвлөл шийдсэн юм.

С.Амарсайхан сайд Д.Мөнх-Эрдэнэтэй хамтарч ажиллахаас татгалзсанаар тэрбээр ямар ч байсан С.Амарсайхан сайдын өөрийнх нь сонголт биш байсан гэдэг нь харагдаж байгаа бөгөөд энэ асуудалд сайдын байр суурь жин дарах уу, Ерөнхий сайд, МАН-ын удирдах зөвлөл салбарын сайд нь татгалзсаар байтал зүтгүүлсээр байх уу гэдэг асуудал анхаарал татаж байна.

Түүнчлэн, Д.Мөнх-Эрдэнийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ  "Бодь"-ийн оффтейк гэрээтэй холбоотой баримтуудад нэр холбогдсон хэмээн, тодорхой баримтуудыг АТГ-т өгсөн нь яг одоо шалгагдаж байгаа юм.     



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.33
    46 минутын өмнө

    Улс орны төлөө бол хамтраад ажиллаач өөр юмны төлөа бол мэдэхгүй.

    Хариулах