Томилогдоод гурав хонож буй Ерөнхий сайд Н.Учралын танхимаа бүрдүүлэх үйл явц УИХ-ын даргын томилгооноос шалтгаалж саатсан дү зураг харагдаж буй. Гэвч гэхдээ цаана нь аль намтай эвсэх вэ гэдэг том асуулт хариултгүй, шийдлээ эрэлхийлэн буй.
Эрх баригчдад тавьсан шаардлага нь хагас дутуу ч гэсэн биелж, улс төрийн хувьд том акц хийж чадсан тэд шинэ Засгийн газар бүрдэх нь тодорхой болохтой зэрэгцээд дотроо бужигнаж эхэлсэн нь шинэ засгийн газарт орох сайд нараа дотооддоо шийдэхээр зодолдож буй мэт харагдуулж байгаа юм.
О.Цогтгэрэл Н.Учралтай уулзахдаа найман яам нэхсэн, Н.Учрал АН-д дөрвөн яам санал болгосон гэх зэрэг мэдээлэл өчигдрөөс гараад эхэлсэн. Гэхдээ одоохондоо тоо чухал биш, АН дотроо алаантай байна гэдэг нь улс төрийн гол нюанс юм.
Хэдий УИХ-ын дарга, Засгийн газрын томилгоо яригдаж байгаа боловч цаана нь 2027, 2028 оны сонгуулийг харсан стратеги явж байгааг мартаж болохгүй. Энэ утгаараа МАН өмнөх шигээ АН-ыг хагалахыг оролдох нь ойлгомжтой байсан бөгөөд Говь Алтайн Засаг дарга болохдоо л У.Хүрэлсүхийн бөгжийг үнссэн гэгддэг О.Амгаланбаатар албан бланк дээрээ О.Цогтгэрэлийг бүлгийн даргаас чөлөөлөх гарын үсэг зуруулснаараа МАН-ын ээлжит БЭТ гэх хар сэрийн эзэн болж байна.
Хаа байсан Говь Алтайгаас бөөн бөөн царцаа нүүлгэж ирээд Баянгол дүүргийн АН-ын дарга болсон нт ч нэгийг хэлнэ.
Ямартай ч Засагт хамтрах сураг дуулгаснаар АН-ыг дотроос нь хагалах МАН-ын "Алсын хараа 2027, 2028” тактик хэрэгжиж эхэлсэн байж магадгүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.155
Zuv tsogtgerel dorligjav nar nyamdorjoor negdeed an namiig yu ch bish bolgiloo shu
Хариулах103.168.34.186
Та нар дотоод сонгуулиа шудрагаар хийж чадахгүй бхйж өөрсдийнхөө үймээниыг өөр намаас хаыгаад яахав дээ танай хоёр нам яасан ч төвөгтэй хэрүүлтэй албан тушаалын хэнээтэй хүмүүс вэ та нарт арл иргэдийн аиьдрал түй ч хамаагүй байгаа харагдаж байна
Хариулах