Г.Дамдинням: Гангийн цогцолборын олон улсын шалгаруулалтыг зарлана

Zuv.mn
1 цаг 56 минутын өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Дархан Уул аймагт байрлах төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн цогцолбор барих хөрөнгө оруулагчийг шалгаруулах олон улсын тендер зарлах шийдвэр гаргажээ.  

Аж үйлдвэр эрдэс баялагийн сайд Г.Дамдинням “Гангийн цогцолборын олон улсын нээлттэй шалгаруулалтыг зарлах шийдвэр гаргалаа. Жилдээ нэг сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэртэй болно. Монгол Улс 2025 онд нэг сая тонн ган хэрэглэсэн. 2030 он гэхэд 1.7 сая тонн ган хэрэглэх тооцоо бий. 800 сая ам.долларын хөрөнгө оруулалттай, найман жилд өртгөө нөхөх тооцоотой байна.

Алт цэвэршүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг мөн удахгүй зарлаж, хөрөнгө оруулагчидтэй уулзалтууд хийнэ. Аж үйлдвэрийн том төслүүд гараанаас гарч байгаад баяртай байна” гэлээ.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна