Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхэд холбогдох хэргийн мөрдөн шалгалт дуусахад ойртжээ

Zuv.mn
2 цаг 10 минутын өмнө

"Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 10 аймагт ДЦС барих төслийн зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2,6 сая ам.доллароор нэмэгдүүлж, нэр бүхий аж ахуй нэгжид давуу байдал бий болгосон" гэх хэрэгт холбогдож, цагдан хоригдсон Н.Тавинбэхийн хэргийн мөрдөн шалгалт дуусахад ойртжээ.  АТГ өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх үедээ энэ талаар мэдэгдлээ. 

Н.Тавинбэх нь эрчим хүчний салбарт инженерээс эхлээд яамны сайд, ТНБД хүртэл дэвшиж ажилласан нэгэн.

2020-2022 онд Эрчим хүчний яамны сайдаар ажиллаж, түүнээс хойш мөн яамны ТНБД-аар
сонгон шалгаруулалтгүй ажиллаж ирсэн түүнийг Ерөнхий сайд Г.Занданшатар "ТЭЦ-3" ТӨХК-д БЭТ, дараа нь “ДЦС-4” ТӨХК-ийн захирлаар томилсон юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна