Ерөнхий сайд яагаад С.Зоригийн хэргийг сөхөв

Zuv.mn
2024/03/29

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа С.Зоригийн хэргийг хөндөж ярьсан нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Мэдээж, Ерөнхий сайд өөрөө энэ асуудлыг сөхөөгүй, сэтгүүлч асуусан ч хариулт нь С.Зоригийн хэргийг үйлдсэн алуурчид, захиалагчийг олох эрэл хайгуул дахин эхэлж байгааг илэрхийлсэн. Түүнчлэн, ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ярилцлагын шторк цацагдсаны дараа олон нийтийн сүлжээнд Ерөнхий сайд руу хатуу үгс чулуудсан нь дахин хайж эхэлсэн алуурчин, захиалагчдын учиг түүн рүү чиглэж байгаа юм байна гэсэн ойлголтыг төрүүлээд буй.

С.Зоригийн хэрэг улс төрийн асуудал хэвээр байна

Энэхүү хэрэг сонгууль дөхсөн үед сэдэрч байгаад юуны түрүүнд анхаарал хандуулах ёстой. Өөрөөр хэлбэл, зорилго нь хэргийг илрүүлэх биш, сонгуулийн үр дүнд нөлөөлөх байж мэднэ. Учир нь Ц.Содномдаржаа, С.Чимгээ нарыг шүүх одоо болтол цагаатгаагүй байгаа. Энэ нь магадгүй, тэднийг сонгууль өнгөртөл дуугүй байлгах “дөнгө” байж болно. Ингэж үзэх үндэслэлүүд бий.

Б.Хурц нар Ц.Содномдаржаа, С.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн нь нотлогдож, ял авчхаад байхад тэднийг суллаагүй, үргэлжлэн хорьсон. Улмаар суллахдаа хэрэг нь хэрэгсэхгүй болж, шүүхээс цагаатгагдаагүй. Дээд шүүхээс тэднийг “Батлан даалтад гаргах” шийдвэрээр суллаж байсан. Улмаар өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон ч бүтэн жил өнгөрчхөөд байхад Шүүх одоо болтол цагаатгаагүй байна. 

Прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгохдоо “Цагдаагаас таван удаа хүсэлт ирүүлсэн учраас” гэж тайлбарласан нь тухайн үед шүүмжлэл дагуулж байв. Тэгэхээр, энэ бүхэн юуг хэлэх вэ гэвэл, Ц.Содномдаржаа, С.Чимгээ нар одоо ч хуулийнхны хараанд, өөрөөр хэлбэл, эрх баригчдын гарт байна гэсэн үг юм. Хэргийг улс төрийн агуулгаар сөхөж байна гэдэг нь ийм учиртай. 

Нөгөө талаар, Ц.Элбэгдорж гадаад ертөнцөд нөлөөтэй хүн. Манай улстөрчдөөс бараг хамгийн нөлөөтэй нь байх. Царайг нь хараад л Монгол Улсыг санагдуулдаг ийм хүн хэдий хувийн үзэл бодол нь боловч барууныг илэрхий дэмжсэн байр суурь илэрхийлээд байх нь манай эрх ашигт хохиролтой байсан байж болно. Ер нь сонгуульд АНУ, барууны үзүүлэх нөлөөг хязгаарлая гэсэн бодол байхыг ч үгүйсгэхгүй. 

С.Зоригийн хэргийг хууль, шүүхийн байгууллага шийднэ. Үнэн зөв шийдэгдсэн ч ард түмний сэтгэл амсхийхээс амьдрал сайхан болчихгүй нь үнэн юм.



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.219.26
    2024/03/30

    яагаад баттулгын сонссон үггийг хэлэв энэ хоёр хоорондоо ярилцаж байж л ярина даа

    Хариулах
  • 139.5.217.39
    2024/03/29

    Оюун эрдэнэ чинь ийм гэнэн ховч байсийм уу? Баттулгад тамга гардуулахдаа хэлсэн Элбэгдоржийн хэлсэн үгийг сонсчихсон яасан урт чихтэй хүү вэ? Тэгээд бас Бат үүлд яасан их саймширдаг эр вэ? Буух цэгээ олохгүй яваа шинэ шүхэрчин мэт. Хүрлээ ахаараа татуулаад хөөрсөн шиг бие даагаад буухад тийм амар бус шүү бандиа

    Хариулах
  • 66.181.181.36
    2024/03/29

    Ер нь Ардчилал гэгч юм чинь хаана,хэзээ ямар баас нь байдаг юм. Баас,баас,баас Ардчилал ярьж ардын баатар бологсод бүгд төрд шургалсан хулгайч гэдэг нь батлагдсаныг мартаж болохгүй ээ.

    Хариулах
  • 103.57.93.110
    2024/03/29

    Элбэгдорж алсан гэж хэлээгүй шүү дээ . Яагаад сандраад Оюун-эрдэнэ рүү дайраад байна ааа

    Хариулах
  • 202.179.26.86
    2024/03/29

    Зоригийн хэрэгт Элбэгдорж, Бат Үүл нарыг сайн шалгаж мухарлах хэрэгтэй яаж ч яриад ард түмэн энэ хоёрыг НО той л гэж байна.

    Хариулах
  • 103.11.192.34
    2024/03/29

    elbegdorjiin ued mongol uls elgeeree hevtsen cni yundaa sandraad baigaa yum be

    Хариулах
  • 122.201.31.43
    2024/03/29

    Чингис Чингис гэж монголчуудыг сагсууруулж байгаад ёстой нэг бутраасан даа Чингисийн түүх бол нэгдсэн гэмээр боловч эцсийн үр дүндээ бутарч нурж жижгэрсэн түүх шүү дээ Үлдэхгүй ч байж болох

    Хариулах
  • 122.201.31.43
    2024/03/29

    Ардчилсан хувьсгал Ардчилсан нам ,бусад нам ч ялгаагүй эрлийз хурлийзууд гадны төрийн бодлогыг хэрэгжүүлэгчдийн төр хүргэх шат болж байгаа Саяхан 500000 хүрэхгүй зогсож байсан ч Жоохон дээрдэх аяс гарахаар сагсалзаж хядаж явдаг нь Чингис ахаасаа өвлөсөн зан байх

    Хариулах
  • 122.201.31.43
    2024/03/29

    Элбэгдорж БатҮүл хоёр алсан Хүний гараар могой бариулсан Ардчилсан хувьсгал гэж бол баймгүй МАХН сул царай гаргасан АН гэгч АХ гэгч зүгээр л хүн алж баялаг нурааж тоглосон залуус байлаа

    Хариулах
    • 66.181.161.153
      2024/03/29

      Тийм