Метро барих төсвөө УИХ-д оруулж, танилцуулахыг УИХ-ын гишүүн Н.Ганибал холбогдох албаныхнаас шаардсан. Үүний хариуд Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтэц хариуцсан 1-р орлогч П.Сайнзориг "Масс тээвэр буюу метроны эхний ээлжийн зөвлөх үйлчилгээний асуудлыг 2024 оны төсөвт суулгаад явж байгаа. Нийслэл Улаанбаатар хотын төсвийн асуудал нэгдсэн байдлаар Улсын төсөвт сууж байгаа" гэв.
Харин Улсын төсөв хэрхэн шийдэх гэж байгааг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас асуухад "Нийслэлийн хариуцаад хийж байгаа ажлыг би өмнөөс нь яриад яах вэ дээ" гэж чуулганы индрээс хариулсан юм. Ингээд ямар төсвөөр метро барих гэж байгаа нь тодорхойгүй хэвээр үлдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.191.194
АМНААС НЬ БҮТЭЛТЭЙ ҮГ НЭГ Ч ГАРАХГҮЙ ШҮҮ
Хариулах83.20.226.239
Ванга шиг хэлэх үү... Улаанбаатар ойрын 20 жилдээ метротой болохгүй
Хариулах