Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нар 2024 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.
1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан бөгөөд гуравдугаар бүлэгт төрийн эрх мэдлийн хуваарилалтыг хийж шүүх эрх мэдлийн талаар тусгайлан зохицуулсан. Шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын Их Хурлаас 1993 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Шүүх байгуулах тухай хуулийг анх баталсан хэмээн хуулийн төсөл санаачлагч танилцуулав.
Тэрбээр, Шүүх байгуулах тухай хууль батлагдсан өдөр буюу 06 дугаар сарын 14-ний өдрийг “Шүүхийн өдөр” хэмээн тэмдэглэлт өдөр болгох тухай заалтыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмсэн. Ингэснээр шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх зэрэг иргэдэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах зэргээр шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэлээ.
Хуулийн төсөл нь нэг зүйлтэй байх бөгөөд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Шүүхийн өдөр” гэсэн “5.1.18.Шүүхийн өдөр, 6 дугаар сарын 14” заалт нэмэхээр тусгажээ.
Хуульд нэмэлт оруулах тухай төслийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн цахим хуудсанд санал авахаар байршуулахад иргэд, олон нийтээс санал ирүүлээгүй бөгөөд хуулийн төсөл батлагдаж, хэрэгжсэнээр улсын төсвөөс нэмэлт хөрөнгө шаардлагагүй гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
184.162.131.92
Энэ өдөр шүүгчид баяраар түрээ барьж авилгаа улам өргөжүүлэхэд нь тусгай хүчнийхэн хяналтаа сайн тавьж байх талаар заалт оруулвал сайн байна
Хариулах202.179.21.251
За больж үз.Баярын өдөр гэх нэрээр амьдралаа залгуулах гэж ядаж байгаа ард иргэдийн цалинг хэмнэж өөрсдөө зуслан чинь багадаад байна уу
Хариулах66.181.187.81
Юүн шүүхийн баяр вэ. Одоо болиоч наад бүх хуулиа баярын өдөртэй болгоод амарч байвал яасан юм бэ. Ард түмнээсээ асуу. 76 хүн бүгдийг мэдэгч болох хэрэггүй
Хариулах202.126.88.208
Хачин хачин амралтаа харин ч хасдаг байтал нэмэх гээд байхын болиочээ.
Хариулах103.168.34.75
Монголд хууль хэрэгжихгүй байгаа нь Шүүх дампуурсны шинж
Хариулах139.5.217.112
Нээх шударга ажиллаж чаддаг юм шиг бас амрахнээ.... .архидаад..
Хариулах202.9.46.114
Архиддаг нэг өдөр нэмэгдэх нь дээ. Энэ өдөр л лав шүүхийнхэн ажилаа хийнэ гэж лав байхгүй боллоо.
Хариулах59.153.114.19
Архинд авилгалд орж дууслаа эх орон минь энэ болон баяраар чинь
Хариулах59.153.114.19
Баяраа цөөлмөөр бна хэцүү юмбээ хүүхэд хүчиндсэн хүнийг цаазалдаг хууль оронд нь батлуул яадаж өргөн барь
Хариулах66.181.160.125
үнэн шүү...өөр хийх юм олдохгүй бна уу даа