МАН-ын удирдлагууд ирэх сонгуульд хариуцлагатай хандаж, гэмт хэрэгт холбогдсон, элдэв асуудалд орооцолдсон улстөрчдийг нэр дэвшүүлэхгүй гэсэн байр суурийг өмнө нь нэг бус удаа, хатуу илэрхийлж байсан билээ. Энэ үзэл санаагаа бататгахын тулд "Одоо Парламентад сууж байгаа гишүүдийн тал нь нэр дэвшихгүй" гэж ч хэлж байсан удаатай.
Тэгвэл тэр нэр дэвшихгүй тал гишүүд дотор зайлшгүй байгаа гэж сонгогчдын тооцож байсан Ц.Анандбазар гишүүн Булган, Хөвсгөл, Орхон аймагт нэр дэвшихээр намтайгаа гэрээ байгуулсан байж болзошгүй гэсэн мэдээлэл хэвлэлд гарчээ.
Ц.Анандбазарын хувьд хүчингийн хэрэгт холбогдон хуулийн байгууллагад шалгуулж байсан нэгэн. Нефть бүтээгдэхүүний импортоор хагартлаа баяжсан ч төрийн өмчийн оффисыг үнэгүй шахам түрээслэж суусан гэх мэт үйлдлээрээ олон нийтээс шүүмжлэл хүлээдэг, нэр хүнд муутай улстөрч.
Хэрвээ тэрбээр УИХ-д нэр дэвших нь үнэн бол МАН цэвэршиж, цаашдаа улсаа хөгжүүлнэ, монголчууд төлсөн татвараа өөртөө хэрэглэнэ гэдэг итгэл алдарч, эрх баригч намын ерөнхий нэр хүндэд том цохилт болох нь гарцаагүй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
176.3.140.158
10-n terbumar ner dewshih erh awch bga gesen shum ajilchidih n dund garsan bsan unen bolj tarch bna da ene shudarga u malnudaa
Хариулах139.5.219.234
үндсэн хулулиндаа хүн хүчиндэж болно гэсэн заалт нэртэйгаээр нь оруулмаар юм . хэл амгүй. заалтаа хар гээд сууж байхгүй юу
Хариулах188.33.225.173
Улаан махны хэрэгтэнг шоронд хориочээ МАН ийн хаан
Хариулах