ЭМИЙН СОНСГОЛ: Ц.Туваан VS С.Чинзориг

С.Гандэлгэр
2024/04/17

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Улсын Их Хурлын Түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.17) гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан эмийн лабораторийн асуудлаар байр суурь илэрхийллээ. 

Тэрбээр "Бид эмийн лабораторийн асуудал ярьж байна. Ажиллаж байсан сайд, одоо ажиллаж байгаа сайд, дэд сайдууд нь лаборатори дээр очиж үзээгүй юм байна. 100 сонсохоор нэг үз гэж ярьдаг. Очоод үзчихээч. Бодитоор нь харж үзээгүй байж асуудлаа яаж ярих юм бэ ? Энэ салбарт гаргаж байгаа хандлага, сэтгэл чинь л энэ байхгүй юу. Лабораторийн төсвийг улсын төсөвт суулгах гээд хөөцөлдөөд явсан. 5.3 тэрбум төгрөг баталъя гээд. Тэрийг нь та бүхэн хөөцөлдөх хэрэгтэй шүү дээ. Та нар хүссэн юмаа хөөцөлдөөд л төсөвт суулгачихдаг шүү дээ." гэлээ. 

Хариуд нь Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Сэтгэлгүй байна гээд улс төржөөд баймааргүй байна. Бодитой ажил ярьж байна. Бие бие рүүгээ дайраад улс төр хийхгүй байхыг хүсэж байна. Энд хариуцлагатай ажил ярьж байгаа шүү дээ. Үе үеийн сайд нар сэтгэлгүй байсан гэж дүгнэх нь өрөөсгөл. 20 жил мэргэжлийн хяналт дээр байсан. Үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан лабораторийг лабораторийн хэмжээнд хүргэх гээд санхүүжилтийг нь шийдээд явж байна. 2023 онд УИХ Эрүүл мэндийн сайдын багцад нэг ч төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авах зардал баталж өгөөгүй юм байна лээ. УИХ өөрөө төсөв баталж өгөөгүй байж "сэтгэлгүй байсан" гэж улс төржиж болохгүй." хэмээн хариуллаа. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    2024/04/17

    chinzorig gj uvurhangain maanag munhag n dendsen ardiin namiin gulgur baagii bol daanch heregui amitan daa huurhii ter uvurhangai ruu n huuj yavuulah htei

    Хариулах
  • 202.126.88.169
    2024/04/17

    Эмний чанарыг нухацтай ярих хэрэгтэй шүү , эмний үнэний хамт , чанартай эм бас яригдах учиртай

    Хариулах