Ц.Элбэгдорж: С.Зоригийн хэргийг нийтэд ил болго

С.Гандэлгэр
2024/04/22

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны эхнэр Б.Булган 26 жилийн дараа өгсөн ярилцлага телевизүүдээр цацагдав. 

Тэрбээр өгсөн ярилцлагынхаа үеэр хэд хэдэн удаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой байр суурь илэрхийлсэн юм. 

Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Зоригийн амь насыг хөнөөсөн хавтаст хэргийг 2017 оны эхний хагаст нууцаас гаргасан. Хууль журмын дагуу түүнийг ил болгосон зарлиг бий. Нийтэд үзүүлэхгүй өдий хүрлээ. Олон түмэн үнэнийг мэдэх эрхтэй.

 Хожим Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэргийн илэрсэн байдалтай дэлгэрэнгүй танилцсан. Тэр тэмдэглэлийг бас ил болго" хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна