Я.Содбаатар: Миний хүү боловсролын зээлийн сангаас нэг ч төгрөг аваагүй. Дэлхийн шилдэг 100 сургуулийн нэгд тэнцсэн нь үнэн

С.Гандэлгэр
2024/05/01

ЕТГ-ын дарга Я.Содбаатарын хүү боловсролын зээлийн сангаас зээл авсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан юм. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсаараа тайлбар хийжээ. 

"Сүүлийн үед Боловсролын зээлийн сангийн асуудлаар намайг болон миний хүүг холбогдуулан ташаа мэдээлэл гаргаж байгаад залруулга гаргаж байна.

Миний хүү 2017 онд дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг АНУ-ын Мичиган Стейт их сургуульд /Michigan State University/ тэнцэж тэр үед мөрдөгдөж байсан “Дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах оюутныг сонгон шалгаруулах журам”-ыг үндэслэн гаргасан 2017 оны 7-р сарын 6-ны өдрийн А/67 дугаар тушаалын дагуу Боловсролын зээлийн сангаас зээл авах эрх үүссэн юм. Гэвч бид Боловсролын зээлийн сангаас энэ зээлийг авахгүй гэдгээ илэрхийлж, хүсэлт гарган Боловсролын зээлийн сангаас нэг ч төгрөг аваагүй болохыг үүгээр мэдэгдье." гэлээ.





Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.83
    2024/05/01

    Та хүүгээ сайн хүмүүжилтэй мэдлэгтэй ёс суртахуунтай иргэн болгосонд чинь баяр хүргэе? Танай гэр бүлд сайн сайханыг ХҮСЬЕ?

    Хариулах
  • 66.181.187.175
    2024/05/01

    яах гэж худлаа мэдээлэл бичнэ вэ худалч нарыг өрчлийн хуулиар торгож хариуцлага хүлээлгэхгүй бол хүний нэр төр гэдэг чинь маш эмзэг асуудал шүү манайхан ийм бүдүүлэг дов жалганы үзлээ болимоор юм даа толгойтой хүү байна даа амжилт хүсье

    Хариулах