Шагналыг улс төрийн зорилгоор хэрхэн ашиглаж болдгийг МАН, АН төр барих жилүүддээ хангалттай харуулсан билээ. Жишээ нь, МАН 2011 онд УИХ-аар “Нийгэмд ихийг хийж бүтээсэн иргэдээ шагнах” “Тусгаар тогтнол 90” нэртэй 50000 ширхэг медаль хийх 230 сая төгрөгийг батлуулж авч байсан. Үүний өмнө Ардчилсан нам Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан “Ардчилал 20” хэмээх медаль гаргаж байв.
Хамгийн сүүлд Монгол ардын намын 100 жилийн ойн медаль гаргаж, үүнийгээ тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал дагалдуулснаар сонгуульд нөлөөлсөн.
Тэгвэл энэ медаль ойрноос энд, тэнд харагдах болжээ. Сонгууль дөхсөнтэй холбоотойгоор дарга нар намын анхан шатны салбар нэгжүүдэ идэвхжүүлэхдээ намын ойн медалийг ашиглаж, хүмүүсийн энгэрийг цоолох болсон байна.
Энэ нь “Намын байгууллага намынхаа гишүүнд юу өгөх нь хамаагүй” гэсэн утгатай хуулийн цоорхой дахиад сонгуулийн сул тал болчих вий” гэсэн болгоомжлол төрүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна