“Но”-той ногоон автобус"-наас ноцсон гал Д.Амарбаясгаланг чиглэх үү​

Х.Батсайхан
2024/05/03

“Но”-той ногоон автобус”-наас ноцсон гал Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар нар руу чиглэж, хоёулаа өргөдлөө өгсөн билээ. Гэсэн ч тус хэргийн гал унтарсангүй, шүүх дээр уугисаар буй. Олон нийтэд байгаа ойлголтоор бол Шүүхийн шийдвэр гарахад Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар хоёр буруудах учиртай, гэтэл байдаггүй ээ. Иргэд шаардаж, УИХ дээр Хянан шалгах түр хороо байгуулагдсан ч “Шүүх дээр явж байгаа асуудлаар сонсгол хийхгүй” гээд зогсоосон. Тэгвэл ингэж сунжруулаад байгаагийн цаад шалтгаан нь, “Ногоон автобусны хэрэг”-ийг шалгах явцад буруутнууд нь огт өөр хүмүүс байж таарсантай холбоотой байж болзошгүй байна.

Өөрөөр хэлбэл, Ж.Сүхбаатар гэрээнд оролцоогүй байсан ч төсвийн ерөнхийлөн захирагчийн хувиар бурууддагаараа буруудаж, дээр нь, хэргийг сайн шалгавал Д.Амарбаясгалан сайд нэмэгдэж, орж ирж мэдэхээр болжээ. Харин Д.Сумъяабазар төсвийн ерөнхийлөн захирагч биш учраас хэлмэгдсэн байх магадлалтай. 

“Эрх шилжих” нэртэй эзэнтэй тендер буюу далд авлига

Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар өчигдөр “НТВ” телевизийн “Лхагвын тойм” ярилцлагын нэвтрүүлэгт оролцохдоо “Ногоон автобус”-ны хоёр тендерийн ялагч нь Д.Сумъяабазарт эрх шилжиж орж ирэхээс ч  өмнө тодорчихсон байсан гэсэн ноцтой баримтыг дэлгэлээ.

Та бидний төлсөн татварын мөнгө “Улсын төсөв” хэмээх их савнаасаа гадагшлахдаа төсөв захирагчдын мэдэлд очдог. Үүнийг бүгд мэдэх байх. Тэр мөнгөөр мэдээж, нэг ажил хийнэ, харин гүйцэтгэгчийг ажил хийгдэх газар нь өөрөө хуулийн дагуу тендер явуулж шалгаруулах учиртай.

Өөрөөр хэлбэл, үр дагаврыг нь хүртэгч буюу зарцуулалтын үр дүнг шууд хүртэх газар тендерийг зохион байгуулж, бас хяналтын маягаар орж ирдэг. Үүнийг “Эрх шилжүүлэх” гэж нэрлэдэг. Гэхдээ эрх шилжиж орж ирлээ гээд шилжүүлж авсан мөнгийг захиран зарцуулна гэсэн үг биш, тендерийг нь зохион байгуулж өгөх, гүйцэтгэсэн ажлыг хүлээж авахдаа хяналт тавихаас өөрөөр оролцдоггүй. Төсвийн ерөнхийлөн захирагч нь мөнгөө бүрэн хариуцсан хэвээр байдаг. Хүмүүс бол “Нийслэлд эрх шилжиж ирсэн” гэхээр “Нийслэл л зарцуулсан юм байна” гэж ойлгодог. Гэтэл үнэн хэрэгтээ төсвөөс гадагшилсан мөнгөний хариуцлага төсвийн ерөнхийлөн захирагчаас хэзээ ч салдаггүй.

Үүнийг Төсвийн тухай хуулийн 6.6.3.төсвийн захирагч нь өөрийн эрх, үүргээ доод шатны төсвийн захирагчид шилжүүлж болох боловч энэ нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байх;” гэсэн заалт бий. Энэ юу вэ гэхээр, ямар ч тэнэг төсвийн ерөнхийлөн захирагч /Сангийн болон бусад яам, сайд нар, УИХ-ын гишүүд гм/ тухайн мөнгөний зарцуулалтыг, өөрөөр хэлбэл тендерүүдийг хяналтаасаа огцхон ч гаргадаггүй ээ л гэсэн үг. Хуулийн дагуу тэртэй тэргүй тухайн мөнгөний хариуцлага өөр дээр нь ирэх болохоор тэр шүү дээ.

Энэ эрхээ буруугаар ашигладаг буюу эрх шилжүүлэхдээ “Тэр компанийг ялуул” хэмээн захиргааддаг төсөв захирагчид, өөрөөр хэлбэл дарга сайд нар байдаг талаар өмнө нь мэр сэр яригддаг байсан ч тодорхой баримт гарч ирж байгаагүй.

Тэгвэл “Ногоон автобусны хэрэг” дээр яг ийм явдал болжээ.

Тодруулбал, “Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд нийтийн тээврийн автобус нийлүүлэх” эхний гэрээг 2022 оны арваннэгдүгээр сарын 17-нд “Тэнүүн огоо” ХХК-тай, арванхоёрдугаар сарын 14-нд нь “Скай велл” ХХК-тай байгуулсныхаа дараа арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Нийслэлд эрх шилжүүлсэн аж.

Асуудал үүссэний дараа Д.Сумъяабазар “Би төсвийн ерөнхийлөн захирагч нь биш шүү дээ” гээд байсны учир энэ байж. Тэрбээр олон нийтэд төрсөн буруу ойлголтын улмаас албан тушаалаа өгчээ.

“Эрх шилжүүлсэн” гэдгийг захиран зарцуулсан гэж ойлгож буй иргэдийн буруу үүнд мэдээж байхгүй, харин тэгж ойлгуулах гэж зүтгэж байгаа инфлүүзерүүдийг бол буруутгаж болно.

Тэгэхээр, “Ногоон автобус”-ны “Но”-г үнэхээр олъё гэвэл “Тэнүүн огоо”, “Скайвелл”-тай байгуулсан гэрээнүүдийг шалгахад л болох аж. Тэгвэл Ж.Сүхбаатар төсөв ерөнхийлөн захирагчийн хувиар, мөн тендер зохион байгуулахад Нийслэлээс оролцсон байгууллагуудын албан тушаалтнууд өмнө нь гэрээ байгуулчихсан компаниудыг ялуулсныхаа хувиар буруудах нь  тодоос тодорхой байна.

Гэхдээ энэ бүхнийг тэд хэн нэг том албан тушаалтны хамгаалалт, зааваргүйгээр хийхгүй нь тодорхой.

Нийтийн тээврийг шинэчлэх хөрөнгө эхлээд Нийслэлийн төсөв дээр байсан ч Засгийн газар “задлах” нэрээр дээрэлхээд өөр дээрээ татаж авсан. Энэ ажлыг Д.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатар нар хийсэн гэдэг.

Ер нь Засгийн газар түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгийг Нийслэлийн төсөвт үлдээлээ гэж Ерөнхий сайд шийдсэн ч дараа нь салбар, салбарын яамд нь татаад авчихдаг.  , энэ байдлаас болж нийслэлчүүд л хохирдог, Д.Сумъяабазар дээр шүүмжлэл нь ирдэг байсан. Тэгвэл үүний ард Засгийн газрын том албан тушаалтнууд өөрсдөө төсвийн захирагчаар нь суугаад, Нийслэлд эрх шилжүүлэх нэрээр дураараа дургиж байсан байж магадгүй нь.  

Тэгэхээр, нэгд, Д.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатар нар Нийслэлийн төсвийг задалсан 2023 оны эхний 10 сарын байдлаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 166 орчим төсөл, арга хэмжээ Нийслэлд эрх шилжиж ирсэн байдаг. Энэ эрх шилжүүлэлтээр ямар ажил хийгдэв, хийсэн компани нь төсөв ерөнхийлөн захирагчтай нь хамаарал байна уу гэдэг сэтгүүлчдийн хувьд сонирхолтой судлагдахуун болж байна.

Хоёрт, Нийслэлд үлдээсэн төсвөөс татаж авсан, өөрөөр хэлбэл, нийслэлчүүдээс дээрэмдсэн мөнгөнөөс орон нутгаас сонгогдсон 52 гишүүнд тэрбум, тэрбум төгрөг өгсөн нь, төсөв задлах эсэх санал асуулга дээр Нийслэлээс сонгогдсон 24 гишүүнийг кнопдож ялсаны авлига байж болох уу гэдэг асуудал. Орон нутгаас сонгогдсон 52 гишүүн тэр мөнгөөр юу хийсэн бэ гэдгийг сонгуулийн өмнө заавал тайлагнах шаардлагатай.

Эцэст нь, үе солигдолт гэх философи дээр нэгдсэн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёрын эв Д.Амарбаясгалангаас болж эвдэрч, түүнээс үүдэлтэй олон зовлонг нийслэлчүүд амсжээ. Хүчээ ч тарамдаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Сү.Батболд нар голлох байр сууринд гарч ирсэн байна. "Нүүрсний сонсгол"-оор Д.Амарбаясгаланг оролдсон нь үүнийг харуулсан. Цаашдаа нэр дэвшүүлэлт дээр ч харагдах болов уу.   




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.93
    2024/05/04

    харваас цаанаа нэг эвгүй хүн. урьд элбэгдорж шиг мундаг хүн байсангүй. мөнхийн юм гэж байдаггүйг санаж явцгаах хэрэгтэй

    Хариулах
  • 83.20.226.239
    2024/05/04

    Амарбаясгалан гэж хужаа царайтай бидда их но- той доо

    Хариулах
  • 66.181.161.79
    2024/05/03

    A bol no-toi

    Хариулах
  • 66.181.182.94
    2024/05/03

    Миний сайхан бөк хулгар чихтэй Суг их дээрэлхэх юмаа хаалтаа хаагаал биз нээгээл биз энэ бид хоёрт бол боловсрол гэх юм байхгүй шүү дээ хөөрхий харин ч нэг хэсэг салхины аясаар жаахан явчихлаа Сумьяабазарыг биш монгол бөхөө дээдэлдэг монгол зан тэр шүү.Энэ Чимидийн Хүрэлбаатарын гараа дүрээгүй салбар байна уу? Амарбаясаглан бас нээрээ овоо новш юмаа яагаад ингэж далчигнана вэ? Хүрэлбаатараа чи одоо зогсож болохгүй байгаа юм уу? хязгааргүй их шунал тачаалаа хязгаарлаач нэг худагт өөрөө оччихооч цөөхөн жил авахаа бод ял даах уу? гөлөгөө чамайг лаарах идэг муу дөрвөд

    Хариулах
  • 202.170.66.3
    2024/05/03

    Bugd holbootoim bishuu

    Хариулах