Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 06-ны өдрүүдэд 279 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 131, Өмчлөх эрхийн эсрэг 68, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 49, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг болон Хүрээлэн байгаа орчны эсрэг тус бүр 9, Авлига, албан тушаалын 7, Хүний амьд явах эрхийн эсрэг 6, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 4 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Энэ дунд хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд холбогдох хэрэг ч бас багтаж байгаа юм.
Тодруулбал, Иргэн Б.Д, Г.Г нар нь насанд хүрээгүй Э, Ц, Н нарын эмзэг байдлыг далимдуулан эрхшээлдээ оруулж, биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж бусдад худалдаалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.2, 3.1 /Хүн худалдаалах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.207
Хуулийн хатуу хариуцлага тооц
Хариулах