Саналын хуудасны загварыг баталжээ

Zuv.mn
2024/05/07

Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын 2024 оны сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ. Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ энэ талаар мэдээллээ. 

"Өнгөрсөн долоо хоногт 25 нам, эвслийг бүртгэж, саналын хуудасны загварыг баталлаа. 

Саналын хуудаст хуульд заасан шаардлага бий. Саналын хуудаст нам эвсэл, нэр дэвшигчийн дараалал, нэр, овгийг хэрхэн тэмдэглэх тухай хуулийн зохицуулалт бий. СЕХ-нд зургаан намаас дөрвөн төрлийн шаардлага, хүсэлт ирүүлсэн. 

Нэгдүгээрт, тойргоос нэр дэвшигчийг сонгох хэсэг, нам эвслийг сонгох хэсгийг тусад нь болгох шаардлага тавьсан. Үүнийг СЕХ хуралдаж шийдвэрлэсэн. Нэр дэвшигч болон нам, эвслийг сонгох хоёр саналын хуудас хэвлэнэ.  Харин нам, эвслийг сонгох хэсэгт нам, эвслийн даргын нэр бичих, лого оруулах зэрэг шаардлагыг хүлээж аваагүй. 

Саналын хуудас нууцлалтай үнэт цаас. Саналын хуудас ил болон далд нууцлал бий. Номын баяр болоод Ялалтын талбайд зургаадугаар сарын 25 хүртэл санал өгөх мэдээллийг  иргэдэд нээлттэй өгнө.

Саналын хуудаст Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллын дагуу нам, эвслийн нэрийг бичнэ. Эвслийн хувьд хамгийн эхэнд Дээд шүүхэд бүртгүүлсэн намын дарааллыг харж, жагсаана"  гэж тэрбээр мэдэгдэв.

Харин СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир "Урьдчилсан байдлаар саналын хуудасны загвар гарсан. Бид тестэлж үзсэн. 10 мандаттай тойрогт 250 нэр дэвшигч өрсөлдөж, 10-ыг нь сонгоход машины уншилт 27 секунд болж байна. 25 нам эвслээс сонгож, уншуулахад 11 секунд болж байна.

Тойрогт нэр дэвшигчийг сонгох саналын хуудас хамгийн ихдээ 78.7 см урттай байна. Нам эвсэлд санал өгөх хуудасны урт ихдээ 27.9 см байна" гэсэн юм. 






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна