Ерөнхийлөгчийн "бөх" Ухнаагийн Отгонбаяр

С.Гандэлгэр
2024/05/07

Аймгийн арслан Д.Энхболд тэргүүтэй Дорнодын баахан бөхчүүд Ерөнхийлөгчийн төрсөн дүү У.Отгонбаярт Соёолон насны морь бэлэглэж, зургаа авахуулжээ. Дорнодын бөхчүүд Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаярт саймшрах  ямар шалтгаан байгаа вэ?

Ерөнхийлөгчийн дүү гэгдэхээс гадна У.Отгонбаяр бөхтэй хувь, хувьсгалаараа их холбоотой нөхөр юм байна. У.Отгонбаярыг Сүхбаатар аймгийн “Жавхлант” бөхийн дэвжээг тэргүүлж байхад  Ш.Мөнгөнбаатар 2018 онд Улсын харцага болсон. Ш.Мөнгөнбаатар олон жил зүтгэсний эцэст 30 хол гарсан хойноо улсын цолны босго алхсанд бөх цөөтэй Сүхбаатарынхан бөөн хөл хөөрцөг болцгоож байсан юм.

У.Отгонбаяр дөрвөн охинтой. Отгонбаярын том охин Хүслэн Жүдо бөхийн Ази тивийн аваргаас хүнд жинд хүрэл медалийн эзэн болсон. Багаараа мөнгөн медаль хүртсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зээ дүү жүдогийн хүнд жинд Улсын шигшээд барилддаг. У.Отгонбаярын эхнэр нь Даян аварга Н.Батсуурьтай үеэл ах дүүс. Увсын алдарт Жотойн Гэлэг начны хүү, Улсын начин Г.Даваасамбуугийн охин юм байна.

У.Отгонбаяр Улсын арслан Э.Оюунболдтой ч их дотно, хуурай ах дүүгийн барилдлагатай. Энэ бүгдээс үзвэл Ерөнхийлөгчийн “бөх”, бөх охины аав, Г.Даваасамбуу начны хүргэн, Зүүн аймгуудын бөхчүүдийн “хуурай ах” гэдгээ сонгуулийн хөзөр болгох юм байна. Ерөнхийлөгчийн дүү байлаа гээд сонгох, сонгогдох эрхтэй нь үнэн боловч хотод энэ шийдвэрийг ойлгохгүй байна. Харин хөдөөгийнхөн Ерөнхийлөгч ахынх нь нөмөр нөөлгийг тооцсон уу, өөрсдийнхөө удаа дараагийн сонголтыг батлахыг хүсэж байна уу Ухнаагийн бас нэг хүүхдийг чамгүй дэмжиж байгаа юм байна.



 

 

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.217
    2024/05/08

    Бөх нэртэй оркуудаар ажил хийлгээч.

    Хариулах