Ц.Даваасүрэн: Сарын 2.1 сая төгрөгөөс доош орлоготой айлууд ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байна

Х.Есү
2024/05/08

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн танилцуулж байна. 

Ц.Даваасүрэн: "Өнгөрсөн хугацаанд бид орон сууцны санхүүжилтийн асуудлыг ипотекийн зээлээр л шийдэж ирсэн. Одоо харин шинэ орон сууцжуулалтын хэлбэрүүдийг оруулж ирж байна.

 Ипотекийн зээлийг авч байгаа иргэдийн ихэнх нь орлогын боломжтой байгаа юм. Сарын орлого нь 2,1 сая төгрөгөөс дээш орлоготой айлууд энэ зээлд хамрагдсан байна. Өнгөрсөн хугацаанд 7,6 их наяд төгрөгийн үнэ бүхий 104 мянган айлд зээл олгосон байна. 

Төрийн орон сууцны корпорац мкв-г хамгийн хямдаар барина. Үүнийгээ орлого багатай иргэдэд нийлүүлнэ. Мөн түрээсийн үйлчилгээ үзүүлнэ. Орлогын хувьд боломж муу иргэдээ орон сууцтай болгох асуудалд түлхүү анхаарна.

Гэр хорооллын бүсэд амьдарч байгаа иргэд орлогын боломжгүй ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа. Тэгэхээр энэ өрхүүд цаашдаа орон сууцны санхүүжилтийн зээлд хамрагддаг болно" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна