2024 оны УИХ-ын ээлжит сонгууль болоход сар гарангийн хугацаа үлдээд байгаа энэ цаг үед улс төрийн намууд эрс идэвхиж, нууц уулзалтууд хийх нь эрс нэмэгджээ. Жишээлбэл, өчигдөр эрх баригч МАН-ын цагаан байранд намын удирдлагууд болон хэсэг пиарчид цуглаж, унаад буй нэр хүндээ хэрхэн өсгөх талаар ярилцаж, барборасса төлөвлөгөө боловсруулсан гэх мэдээлэл түгээд байна.
Хэд хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар “Шинэ хоршоо” хөдөлгөөн байгуулсанаа зарлаж, орон даяар сүржин нээлт хийсэн. Найман жил төрийн эрх барьж байгаа МАН сонгуулийн өмнө гэнэт малчдадаа хайр зарлаж, зээл олгоно хэмээн тархи угаалт хийв.
Гэвч энэхүү “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг бүтэлгүйтүүлэх тактиктаа Ардчилсан намыг ашиглаж, өөрсдөө дахин сонгогдох төлөвлөгөөгөө боловсруулжээ. Ингэхдээ Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр болон намын гишүүд эсэргүүцэж байна гэх мессежийг түгээхээр болсон тухай эх сурвалжууд мэдээллээ. Хоршоолж зээл авах гэсэн иргэдэд МАН “Та бүхэндээ яг зээл олгох гэсэн чинь Ардчилсан нам хориглоод сонгуулийн өмнө өгөх боломжгүй байна. Бид дахин ялаад зээл олгоно” гэсэн мессежийг телевизийн нэвтрүүлэг, шторк, сошиал орчинд битүү тараах бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.101
Хайрт нам засгаа дэмжий тэтгэвэр нэмээд хөгшчүүл европ америк азиар жуулчал хийхээр гарсан эх орны хишгээ өгсөн олон сайхан залуу гэр бүл байр машаанаа зээлээс чөлөөлж ард түмний амьдрал суга дээшилсэн.Одоо бүх авилгачин хулгайчуудаа алчий гэжийшт тэгээд иргэдээ тэжээгээд торгонд хөлбөрүүлж тосоор гулгиулий гээд байгаан биш үү? жишээлбэл эх орон ард түмнийхээ дуу хоолой болсон Анужин Ундрам Баярсайхан төрийн хатан ижий ажаа аугаа их Мандухай хатны үргэлжлэл Сарангэрэлтэх солонгос нөхөрт Өнөрболор босоо Ундрам Чингэлтэйхний төлөө зулын гол болон гэрэлтчий гэж байгаа Оюунчимэг гээд олон сайхан топуудыг хүмүүжүүлсэн энэ нам бол зүгээр л 126 суудал авчихжээ.
Хариулах