Баянгол дүүргийн ЕБС, СӨБ-ын байгууллагын бүх багш нарт зөөврийн компьютер, бусад тоног төхөөрөмж олгож байна
Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон Хассуурийн Ганхуяг гишүүн “Багш бүрд компьютер” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн талаар түүнээс тодруулахад: “ Анх энэ хөтөлбөрийг эхлүүлэх болсон шалтгаан нь Ковид 19 цар тахалтай холбоотой. Цар тахлын үед цахим хичээл явуулж эхлэхэд манай боловсролын салбар үнэхээр хүнд нөхцөлд байсан. Багш нар 2008 онд салбар яамнаас олгосон ажиллагаа нь муудаж ашиглалтаас гарах шахсан компьютертой хичээл заадаг байсан нь хамгийн том тулгамдах асуудал гэдгийг ойлгосон юм. Тиймээс өнгөрсөн 2023 оноос эхлэн Баянгол дүүргийн хэмжээнд байгаа бүх Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, МСҮТ гэх мэт төрийн өмчийн бүх сургалтын байгууллагад зөөврийн компьютер, ухаалаг дэлгэц гэх мэт багш нарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж олгох ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байна.
УИХ-ын гишүүн болсон цагаасаа л боловсрол, эрүүл мэндийн салбарт анхаарсан. Учир нь манай дүүрэгт энэ хоёр салбар хаягдсан байсан. Тиймээс гишүүнээр ажиллах хугацаанд дүүргийн хэмжээнд сургуульгүй байсан 11 хорооны асуудлыг бүрэн шийдсэн бол цэцэрлэггүй байсан 13 хорооны асуудлыг 100 хувь шийдээд байна. Миний тухайд хүртээмжийг нэмэгдүүлэхэд өнгөрсөн хугацаанд анхаарсан бол одоо чанарыг сайжруулах чиглэлийн ажлууд хийж байна.
Иргэндээ Чанартай хүртээмжтэй боловсрол олгоно гэдэг аливаа улсын хөгжлийн суурь шүү дээ” гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна