Х.Нямбаатар: 32-ын тойрог орчмын газрыг чөлөөлж, ахуйн үйлчилгээний төв байгуулан тохижуулна

С.Гандэлгэр
2024/05/12

“Урт цагаан” үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэд, аж ахуйн нэгжийн ажлын байрыг хадгалах үүднээс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулахаар төлөвлөөд буй. Энэ хүрээнд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус байршилд ажиллалаа.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “32-ын тойрог орчмын газрыг чөлөөлөн төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэл бүхий төвийн барилга барьж, орчныг нь тохижуулан, ногоон байгууламж хийхээр төлөвлөж байна. Тус үйлчилгээний төвийн бүтээн байгуулалтын зураг төслийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Барилга, хот байгуулалтын газар, Зураг төслийн хүрээлэн ОНӨҮГ хамтран боловсруулсан бөгөөд өнөөдөр байршил дээрээ ирэн хаана төлөвлөх талаар зөвшилцлөө. Уг ахуйн үйлчилгээний төвийг барьснаар бидний дэвшүүлээд буй “20 минутын хот” концепц хэрэгжих боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, тус төвийн ойр орчимд амьдарч байгаа оршин суугч гэрээсээ 20 минутын зайд худалдаа үйлчилгээ, төрийн болон бусад үйлчилгээг нэг дороос авах боломжийг эрэлхийлж буй юм” хэмээлээ.

Мөн “Урт цагаан” үйлчилгээний төвд үйлчилгээ эрхэлж байсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй уулзан, шинээр барих гэж буй ахуйн үйлчилгээний төвд ямар төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх талаар зөвшилцсөн талаар онцолж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.175
    2024/05/13

    За манайхаан энэ мангар бацааныг дэмжээд үзьеэ овоо юм хийх магадлал өндөр байна төлөвлөсөн хэдэн замаа засчихлаа.Урт цагааны үйлчилгээ эрхлэгч нарт үйлчилгээний төв бариад өгчихвөл аятай юу? Нямбаатараа чи энэ хотын асуудлыг ийм эрч хүчтэй шийдээд түгжрэл буураад стресс бухимдал арилгаад өгчихвөл тэнгэрт дэвштэл чинь энэ албан тушаалд уянаа чи чаднаа ард чинь асаалттай танк хотын 1,6 сая иргэн чиний төлөө яахаа с ч буцахгүй хүлээж байгаа тэгээд дэмжээд байхад битгий буруу тийшээ далийчаарай тэгвэл Тахилтад хэсгийн ахлагчаар шидчихнэ ха ха

    Хариулах