Ерөнхий сайд асан С.Баяр АН-ын тэргүүн дэд даргад өөрийн цахим хуудсаараа хандан хэд хэдэн асуудлаар асуулт асуусан билээ. Тэгвэл АН-ын тэргүүн дэд дарга тухайн асуултуудад нь хариу тайлбар хийжээ.
С.Баяр дарга аа, таны асуултад оройтож хариулж байгаад уучлал хүсье.
1. С.Зориг Ерөнхий сайдад дэвших тухай С.Зориг өөрөө ЕТГ-т нөхдийн хамт (АГ, ДЭ нар) ирж хэлж байсныг та мэдэх үү?
Мэднэ ээ. Манай фракцынхан 1998.10.2-нд УБ зочид буудлын 6 давхарт өдрийн хоол идээд фракцынхаа тэргүүн С.Зоригийг Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлье гэж тохироод Ерөнхийлөгчийн байр суурийг мэдэхээр С.Зориг, А.Ганбаатар, Д.Энхбаатар нарыг төлөөлүүлж ЕТГ руу явуулсан.
2. С.Зориг Ерөнхий сайдад дэвших талаар АХ эвслийн хурал болж, албан ёсны шийдвэр гараагүй байсан ч, эл асуудлыг хэлэлцэх ҮЗХ хурал 1998.10.03- нд болох байсан гэх Д.Г-ын (халзан) ТВ яриаг та үзсэн үү?
Үзээгүй ээ. Гэхдээ Ардчилсан Холбоо эвсэлд нэгдсэн МҮАН, МСДН-ын ГЗ, УТЗ ойрхон хуралдаж, шийдвэр гаргах нь ойлгомжтой байсан.
3. Та бид 2-ын 1990 оны сайн танил ЦЭ маань “СЗ нь ЕС болох байсан гэх яриа МАХН-н СБ-ын гүтгэлэг, СЗ ЕС болох ямар ч бодолгүй явсан, өөрөө ингэж хэлж байсан” гэснийг (сүүлийн удаа Лхагвын Тоймоор) та юу гэх вэ?
Энэ нэвтрүүлгийг үзээгүй ээ. Фракцын шийдвэрийг намууд хэлэлцэхээс өмнө С.Зориг маань харамсалтайгаар амь насаа алдсан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.175
Хөөш Сэлэнгийн муу мангар бацаанаа яасан их том дуугарч байнаа гөлөгөө шоронгийн хаалга чинь хаагдаагүй байгаа шүү зүгээр л тонил цаашаа чамтай чамгүй түрүүчихээ тэнэгүүдийг яая гэж байна чи дут.Шоронд атиралдах уу? зүгээр л мөрөөрөө хоёр төмсөгөө савчуулаад явах уу? гэдгээ чи өөрөө сонго юун их хурал мурал чамд ахадна хөөш
Хариулах