Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв /ЭЗБӨЧСТ/ 2012 оноос "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г жил бүр танилцуулсан ирсэн билээ. Аймгуудын өрсөлдөх чадварыг:
-Эдийн засгийн тамир тэнхээ
-Засаглалын үр ашиг
-Бизнесийн үр ашиг
-Дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 174 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог. Аймаг бүрийн хөгжлийн давуу ба сул талыг тодорхойлсон байдаг тул бодлого боловсруулагчдын хувьд аймгуудын өнөөгийн хөгжлийн түвшин, нөхцөл байдал, анхаарбал зохих асуудлыг бодитоор харж, орон нутгийг хөгжүүлэхэд чиглэсэн илүү үр ашигтай шийдвэр гаргахад тус болохуйц мэдээллийн эх үүсвэр, гарын авлага гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, аймгуудаас сонгогдсон УИХ-ын гишүүд сонгогчдынхоо дуу хоолойг Парламентад илэрхийлэхийн хажуугаар мэргэжлийн байгууллагын гаргаад өгчихсөн аймгийнхаа өрсөлдөх чадварын индекстэй ажиллаж, сул талуудаа дээшлүүлэн улмаар байрыг нь ахиулахыг хичээх ёстой гэдэг утгаараа тухайн аймгаас сонгогдсон улстөрчдийн хэр хэмжээнд ажилласныг харах нэг шалгуур үзүүлэлт гэж үзэж болно.
Тиймээс бид 2020-2023 оны аймгуудын өрсөлдөх чадварын индекс дээр тулгуурлан, 2020 оны сонгуулиар буруу хүн сонгож хохирсон аймгийг тодорхойлохыг хичээв. Энэ нь хэн нэгнийг харлуулах гэсэн бус, дараа, дараагийн сонгуулиар УИХ-д сонгогдсон гишүүд судалгаатай ажиллаж, бодит үр дүн ярьдаг болоосой, сонгогчид ч хэрсүүжээсэй гэснийх юм.
МОНГОЛЫН "ТИТЭМГҮЙ ХААН" ЯРУУ НАЙРАГЧ ХОЁРТ ИТГЭЭД АЛД, ДЭЛЭМ АЛДСАН ДУНДГОВЬ, ГОВЬСҮМБЭРЧҮҮДИЙН ЭМГЭНЭЛ
Дундговь, говь-сүмбэрчүүд 2020 оны УИХ-ын сонгуулиар 14 нэр дэвшигчээс МАН-ын Сү.Батболд /14,091 санал-50,23% Г.Мөнхцэцэг 10,175-36.27%/ нарт итгэл хүлээлгэж УИХ-д илгээжээ. Тухайн үед өрсөлдөх чадварын индексээр Говьсүмбар аймаг 81.72 оноотой тавдугаарт, Дундговь аймаг 39.98 оноотой, 21 аймгаас 16 дугаарт эрэмбэлэгдэж байв.
Сонгогдсон хоёр улстөрчийн хувьд Г.Мөнхцэцэг нь 2016 онд Говь-Сүмбэрийг Дорноговьтой нэг тойрог болгоход 8600 хүний саналаар гишүүн болсон говь-сүмбэрчүүдийн төлөөлөл бол Сү.Батболд нь 2004-2016 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргээс дөрвөн удаа сонгогдож байсан, тэр жил “Ээжийнхээ нутгийг хөгжүүлнэ” гэдэг шалтгаанаар Дундговь аймаг руу тойрогоо сольсон байв.
Гэвч тойрогтоо, үнэнч Г.Мөнхцэцэг ч, өөрийгөө гэхээсээ илүү ээжийнхээ нэрийг барьж явсан Сү.Батболд ч орон нутгаа хөгжүүлсэнгүй, харин ч доош нь татжээ. Говьсүмбэр аймаг дөрвөн жилийн өмнө байсан тавдугаар байртаа бахь байдгаараа байгаа бол 16 дугаарт байсан Дундговь 2021 онд 19 рүү бууж, 2022, 2023 онд дараалан сүүл мушгилаа. Оноогоо ахиулсан ч бусад аймгууд илүү хөгжсөний улмаас байр ухарсан бол бас яая гэх сэн. Гэтэл Дундговь аймгийн оноо 2020 онд 39,98, 2023 онд 39.95 байгаа нь ерөнхий дүнгээрээ огт ахиц дэвшил гаргаагүй, өөрөөр хэлбэл хөгжөөгүй гэсэн үг /Говьсүмбэр 2020 онд 82.71, 2023 онд 82.79/.
Дөрвөн жил гэдэг хүний амьдралын хувьд ч, улс өрны түүхэн хөгжлийн хувьд ч их хугацаа. УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг нь ажил хийж, түүнийгээ дүгнүүлэх боломжтой гэдэг үндсэн дээрээс гарсан байх.
Тиймээс аймгуудын өрсөлдөх чадварын индексээр авч үзвэл 2020 оны сонгуулиар буруу улстөрчийг сонгосноосоо болж хамгийн их хохирсон аймгаар Дундговь, дундговьчууд яах аргагүй тодорч байна.
Үүнд нөлөөлсөн хэд, хэдэн хүчин зүйл бий. Нэгд, Сү.Батболд, Г.Мөнхцэцэг нар сонгогдсон ч юу ч хийхгүй байсан ч болохоор хууль эрхзүйн орчин үйлчилж байсан. Тодруулбал, хувьчилж ямар нэгэн амлалт өгөхийг хориглосон. Харин намын мөрийн хөтөлбөрийн хүрээнд хангалттай ажиллах боломж байсан ч сэтгэл гаргаагүй байдал харагдана. Хэдий амлах боломжгүй байсан ч ялангуяа Сү.Батболд сурталчилгааны сэтгүүлээрээ дамжуулж, "Дундговийг хөгжүүлэх таван санаа" гэж байгаад таван чиглэлээр том амлалт өгсөн байдаг. Хэдийгээр ийм байж болох юм, ийм боломжтой гэх мэтээр хуулийг тойруулсан ч дундговьчууд түүнд нь итгэсэн. Гэсэн ч хөгжсөнгүй ээ.
Хоёрт, дундговьчуудын онцлог. Дундговьчууд бол өөрсдийгөө жинхэнэ төв халхынхан, дээгүүр угсгаатай хүмүүс гэж үздэг, маш үндсэрхэг, нутгархагаараа зартай хүмүүс. 2016 оны сонгуулийн сурталчилгааны үеэр болсон нэг уулзалтаар нэр дэвшигч “Манай аймаг өрсөлдөх чадварын үнэлгээгээр сүүлээсээ хоёрт оржээ. Тиймээс үзүүлэлт бүр дээр төлөвлөгөө гарган ажиллаж, ерөнхий дүнг сайжруулах шаардлагатай байна” гэж ярихад бүгд маш дургүйцэж хүлээж авсан төдийгүй нэг сонгогч ”Ард нэг аймаг байгаа юм биш үү” гэж уурласан гэдэг.
Энэ мэтчилэн бодлого ярьсан хүнд дургүй, тэрнээсээ болоод хохирч яваа хүмүүс. 2016 онд маш ширүүн өрсөлдөөн дундаас АН-ын нэр дэвшигч Б.Наранхүү 6,559-хөн хүний саналаар УИХ-ын гишүүн болж байв. Ингэхдээ дэлгүүрийн эзэдтэй урьдчилан тохирч иргэдэд зээлээр бараа өгүүлэх, улмаар “Б.Наранхүү ялбал өрийг төлнө” гэж амлах зэрэг шударга бус арга хэрэглэсэн гэх яриа бий. Ээжийнх нь нутаг гэдэгтээ ч биш, мөнгөтэй хүнийг шүтдэг энэ байдал нь Сү.Батболдыг даллан дуудсан байх ч магадлалтай.
Ямартай ч Монголын хамгийн баян, хамгийн нөлөөтэй улстөрч болох Сү.Батболд, яруу найргаас улст төрд орч ирсэн Г.Мөнхцэцэг хоёрыг сонгоод Дундговь, Говьсүмбэр аймгууд хөгжсөнгүй. Бусад аймгуудаас 2-10 дахин бага мөнгө хуваарилуулж авдаг ч түүнийгээ өсөлтийг хангах бүтээн байгуулалтад бус, “АЖ Ч.Норовбанзадын дууг хэн сайн дуулах вэ” улсын уралдаан, ардын бүжгийн наадам гэх мэт хэрэггүй зүйлсэд үрж орхидог энэ аймгийг томсгосон тойргоор явагдах 2024 оны сонгууль ивээх эсэхийг хэлэхэд эрт байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.119.181
Мөнхцэцэг уг нь их ухаантай хүн. Ухаантай хүн УИХ д одоогооро хэрэггүй байна л даа
Хариулах43.228.129.162
Дундговийнхоон луйварчдыг сонгож ханахгүй байна уу Хөөрхөн маанаг амьтад юмдаа
Хариулах122.201.31.175
Батболд Мөнхцэцэг хоёр бол Дундговьчуудыг сайхан дагздаж сонгуулчихаад нуг нуг инээгээд дооёолсон.Тэр Наранхүү гэж нэг мангар гэхэд дэндүү мангар бацаан юу гэж хуцлаа намайг дахиад сонгочихвол чуулганаа нэг ч удаа таслахгүй гэж мөөрөө биз дээ?Дундговьчуудаа сонголтоо зөв хийгээрэй олигархууд төр барина гэж үхсэн ац нь байдаг юм.Батболд бол монголын маш том олигархи та нараар хөнгөхөөн тоглоно энэ нүдэнд хүйтэн өвгөнийг гэрт нь суулгаж тус болоорой шүлэг бичдэг энэ сонин хүүхнээ бас чөлөөл үгүй гэж хэлээрэй та хоёр манай говиос тонил
Хариулах