Мэдээллийн Зөв.мн сайт УИХ-ын сонгуулийн бүсчилсэн 13 тойрогт зонхилох хоёр нам МАН, АН-аас нэр дэвшигчдийг танилцуулах урьдчилсан мэдээллийг уншигчдадаа цувралаар хүргэж байгаа билээ. Та бүхэндээ ээлжит дугаараа хүргэж байна.
Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэсэн УИХ-ын сонгуулийн XIII-р тойрог
Захын гурван дүүрэг гэж хэлж заншсан Багануур, Багахангай, Налайх дүүрэг энэ удаад ч тусдаа тойрог болсон. Ер нь МАН-д элэгтэй, МАН-ын дэмждэг дүүргүүд гэж болно.
Багануур дүүрэг 29000 орчим хүн амтай. Налайх дүүрэг 40000 гаруй хүн амтай. Харин Багахангай дүүрэг 4000 гаруй хүн амтай. 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн одоогийн шадар сайд С.Амарсайхан 21969 хүний саналаар, Ц.Сандаг-Очир 15576 хүний саналаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
Харин АН-аас нэр дэвшсэн Ц.Алтанцэцэг 4912, М.Энх-Амар нар 4599 саналаар удаалж байв. Ерөнхийдөө энэ удаагийн сонгууль ч хүч тэнцвэргүй "тулаан" болох нь тодорхой байгаа юм.
Монгол Ардын нам
Шадар сайд С.Амарсайхан энэ удаад ч өөрийн тойргоосоо нэр дэвшинэ. Түүний хувьд 2012-2020 он хүртэл НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан. 2017-2019 оны хооронд ИТХ-ын даргаар ажиллаж байгаад дуулиан шуугиантайгаар хотын дарга болсон түүхтэй. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуулиар УИХ-д сонгогдож, бүр Засгийн газрын томоохон албан тушаал болох Шадар сайд болоодохсон. Ер нь сүүлийн жилүүдэд огцом дээшилж байгаа гэхэд болно. Ард нь "Оюуны ундраа групп" бий.
Түүний хувьд Захын дүүргүүдээс сонгогдсон ч Засгийн газарт том нөлөөтэй байгаа. Тэр утгаараа 2024 оны УИХ-ын сонгуулиар тойргоо ахлан сонгуульд оролцоно.
Ц.Сандаг-Очир түүний улс төрийн карьер Багануур дүүрэгтэй нягт холбоотой. 2000 оноос эхлээд Багануур дүүрэгт ажилласан. Багануур дүүргийн МАН-ын даргаар 2012 онд томилогдож байсан бол 2008-2012, 2016-2020 оны хооронд Багануур дүүргийн засаг даргаар томилогдон ажилласан. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшиж, сонгогдсон. Өнгөрсөн дөрвөн жилийг даруухан өнгөрөөсөн учраас олон нийтэд төдийлөн танигдаагүй.
Ардчилсан нам
Захын гурван дүүргийн АН-ын нэр дэвшигчид УИХ-д гарах эсэх нь эргэлзээтэй. Өмнөх ялагдлуудаа бодолцон үзвэл С.Амарсайханаар толгойлуулсан МАН-ын эсрэг хүчтэй өрсөлдөгч байж чадахгүй. Харин тэдний хувьд УИХ-ын сонгуулиар маш сайн идэвхтэй ажиллаж, орон нутгийн сонгуулиар хүчтэй өрсөлдөөн үзүүлэх зорилготой байх магадлалтай юм. Магадгүй Ц.Сандаг-Очирыг унагаах гэж оролдохыг ч үгүйсгэхгүй юм.
Налайх дүүргийн АН-ын дарга Д.Алтанхуяг энэ УИХ-ын сонгуулиар хүч сорих нь ээ. Түүний хувьд 2012 онд ИЗЗН-аас, 2016 оны УИХ-ын сонгуульд Орхон аймагт нэр дэвшин ялагдал хүлээж байсан. Олон нийт АН-ын дарга асан С.Эрдэнийг тайзан дээр "зодож" байсан гэдгээр нь, Орхончууд "Зэс эрдэнийн хувь" компаниар нь илүү мэддэг биз. Фракцын хувьд сүүлд "ОД" клубийнх. "Од" клуб нь Хуучин Гранд Монгол фракцтай нэгдсэн анхны фракцуудын нэг билээ.
Түүнтэй хамт Саяхан Багануур дүүргийн АН-ын дарга болсон Г.Цамбагарав нэр дэвшиж магадгүй байна. Түүний хувьд АН-ын залуучуудын нэг, 80-аад оны төлөөлөл юм. Мөн бас нэг залуу улс төрчийн нэр яригдаж байгаа нь Б.Болор-Эрдэнэ. Түүний хувьд АЗХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.150
ene ulsad shingeh gazargui etgeed 7 buudliin Doljin emeetei ursulduud ch garahgui ymnuudiig Gantumur yaj bgaa ym be ? J zuvluhuusuu asuugaa yu ?
Хариулах202.131.238.26
АН ингээд тэнэгтээд байдаг ш дээ. Энэ Алтанхуяг гэдэг чинь улаан луйварчин гээд Налайх даяараа дургүй, 90-ээд оны сүүлээр манайхаас ч гэсэн тухайн үеийн ханшаар 20К үнэтэй бараа аваад Эрдэнэт рүү зугтаасан гар ш дээ. Ер нь бол Налайхад багтаж шингэхгүй болоод Эрдэнэт явсан. Ийм хүн дэвшүүлэхээр яаж сонгуульд ялахав дээ
Хариулах122.201.31.175
ТАЛИЙГААЧ АН н ГАРУУД ГАШУУДЛАА ТАЙЛАХДААН ГАНЦ ЮМ ШИДЧИХЭЭРЭЙ ЭСВЭЛ ХАМТ ГАШУУДАЦГААЯ ИЙНХҮҮ УЛМ ТӨРИЙН ТАВЦАНГААС АРЧИГДАЖ ЦЭВ ЦЭВЭРХЭН ЦАГААН ЦААРС БОЛОХЫГ ХҮСЭН ЕРӨӨЖ СЭРЖИМ ӨРГӨЕ УМ САЙН АМАГЛАН БОЛТУГАЙ
Хариулах202.179.25.209
С.Амарсайхан чинь хийсэн юмтай хэлэх үгтэй шүү. Сонгогчид хийсэн юмтай, хийж чадах хүнд л саналаа өгөх байлгүй. Нам нам дамжсан энд тэндхийн сонгуульд ороод хөөгдөөд явдаг нөхдийг дэмжих нь юу л бол
Хариулах66.181.179.42
энэ амарсайхан нураасан дархан цаазтай уулаа хэвэнд нь оруулаарай. Төрсөн ах нь гэж ОБЕГ-ийн дарга байсан зартай хүн түүний хүү нь баттулга ерөнхийлөгчийн хүргэн. ЭНЭ айл гарвал дархан цаазын тухай хууль огт хэрэггүй болж энэ бузар гэр бүл л дархдагдах байх.
Хариулах103.168.34.150
Altanhuyg lav garahgui ,busdiig medehguiee
Хариулах202.72.245.121
замбараагүй хуйвалдааны муухай хэлээр бичсэн нийтллэл байна өмхий үнэртэж байна
Хариулах