Нийслэлийн МАН-ын дарга шинээр сонгогдсонтой холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны II хуралдаан Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2024.05.18/ боллоо. Хуралд дүүргийн 43 намын хорооны 159 гишүүдээс 90 хувийн ирцтэй оролцсон юм.
Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хороог өнгөрсөн зургаан жилийн хугацаанд удирдсан Х.Нямбаатар хурлыг нээж, үг хэлэв. Тэрбээр дүүргийн намын хороог 2018 оноос эхлэн удирдаж, шат шатны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулан амжилттай ажилласан юм. Өнөөдөр хуралдсан СХД-ийн МАН-ын хорооны хуралдаанаар НИТХ-ын төлөөлөгч, СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагайг нэр дэвшүүлж 100 хувийн саналаар баталлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна