Хүйсийн давуу талаа ашиглагч

Zuv.mn
2024/05/20

2024 он сонгуулийн жил. Монголчууд дөрвөн жилд ганц олддог төр барих эрхээ эдэлж, сайн ажилласныг нь улирааж, муу ажилласныг нь халах хариуцлагатай жилд Зөв.мн УИХ-ын гишүүдийг танилцуулах "76-ийн хэн нь хэн бэ" шинэ булан нээж байна.  

Монголчууд мартамхай. Бид энэ булангаараа Парламентад ард иргэдийг төлөөлж сонгогдсон төрийн түшээдийн сайныг магтаж, саарыг илчилж, мартсаныг сануулж байх болно. УИХ-ын гишүүд Парламентад орж ирэхдээ намын нэр дэвшүүлэлт, сонгогчдын санал гэсэн үндсэн хоёр “шигшүүр” дамждаг. "Хэн нь хэн бэ" булан энэ “шигшүүр”-ийн нүхийг томсгогч нь байхыг хичээх болно.

Х.Булгантуяа 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн 23 дугаар тойрог, Нийслэлийн Баянзүрх дүүргээс 35,472 санал, 45.5 хувийн дэмжлэгтэйгээр Ж.Чинбүрэнгийн удаад эрэмбэлэгдэн парламентад орж иржээ.

Гэхдээ түүнээс өмнө улс төрийн “тогоо”-нд найман жил чанагдаж, эмэгтэй хүн хашиж болох бүх л албан тушаалыг хашсан. “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль, БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан технологийн их сургуулийг төгсгөж, АНУ-ын Иелийн Их сургуулльд магистр хамгаалсан түүнийг улс төрд хөтөлж оруулсан хүн нь “Петровис” группын Ж.Оюунгэрэл гэдэг.

Түүнээс хойш албан тушаалын шатаар саадгүй өгсөж, МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүнээс Сангийн дэд сайд, УИХ-ын гишүүн, Боомтын дэд сайд, ХНХЯ-ны сайдын албыг хашиж байна.

Ж.Мөнхбатыг МАН-ын генсек байхад намын нарийн бичгийн дарга нь байсан.

Тэрбээр МАН-ын эмэгтэйчүүдэд зориулж гаргасан квотыг авлагатай юм шиг л хүртдэг нэгэн. НАМЗХ-нд жендер хариуцсан дэд ерөнхийлөгч байсан гэдгээрээ МАН-ын нарийн бичгийн дарга болж байсан бол дараа нь улс төрийн томчуудын эв нэгдлийг хангах гэх үү, хянах гэх үү хэрэгсэл гэж шүүмжлэгддэг дэд сайдын суудалд дөрвөн жил тухалсан. УИХ-д квотоор нэр дэвшиж, орж ирээд МАН-ын бүлгийн дэд дарга болсон.

Ноднин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЕНБД Д.Амарбаясгалан нарын шууд дэмжлэгээр намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогджээ. Хурлын төлөөлөгчид 2019 онд уг албанд томилогдсон Д.Сарангэрэлийг улираах гэж байсан ч үдээс хойш хурлын танхимд Ерөнхий сайд, намын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар ирж Х.Булгантуяаг нэр дэвшүүлсэн байдаг.

Үндсэндээ жагсаалтын №2-т шууд бичигдэх болзлоо хангачихсан гэсэн үг. Намын дарга Л.Оюун-Эрдэнэ гишүүдээ тойрог руу явуулж байгаа гэдгээрээ явуулчихгүй л бол жагсаалтаар УИХ-д орж ирнэ.

“Хүнд нь зориулж яам байгуулж өгч байна” гэдэг шүүмжлэл Х.Булгантуяатай холбоотой.

МАН түүнд зориулж, яам хүртэл байгуулж өгсөн. Дараа нь өөрчлөхдөө шууд НХХЯ-ны сайд болгож байв. Тэр үед МАН-д Н.Энхбаярт зориулж албан тушаалын орон тоо үүсгэх хэрэгцээ байсан.

МАН-ын боловсролтой кадруудын нэг гэж явдаг. Гэхдээ түүний хашиж явсан ажил албыг түүнээс өөр хашиж чадах хүн байгаагүй гэвэл тэрэн шиг худал юм байхгүй.

Сангийн дэд сайд байхад нь Хөгжлийн банкны хэрэг үйлдэгдэж байсан. Сангийн дэд сайдаар томилогдохдоо түрий барьсан “Дэлхийн банкинд зөвлөхөөр ажиллаж байсан” гэх намтар нь хуурамч гэсэн мэдээлэл хэвлэлд гарч байв. Тодруулбал, ээж Г.Оюунгэрэл нь Дэлхийн банкнаас Монголд хэрэгжүүлсэн төслийг хариуцаж байхдаа төрсөн охин Х.Булгантуяагаа цалинтай дадлагажигчаар авч ажиллуулж, энэ үйлдлийнхээ улмаас сахилгын шийтгэл хүлээж байжээ.

МАН-аас хүний ч хүртээгүй дэмжлэгийг хүртсэн, намтрын хэрүүлтэй ийм нэг эмэгтэй УИХ-ын гишүүн, ХНХЯ-ны сайд, НАМЭХ-ны тэргүүн гэсэн гурван давхар дээлэндээ түүртэж явна.  



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.86.144
    2024/08/15

    Монголын төрд гайгүй боловсролтой бүсгүй ороод ирэхээр барьж идчих гээд нэр хүндийг нь унагах гээд элдвээр гутаах оролдлого хийгээд эхлэх юм. Чаддаг юм бол хамт суугаад мэтгэлзээд, чадвараа харуулчихмаар юм. Монголын төрд хэрэгтэй бүсгүй шүү. Атаархал эсвэл гадны гар хөл бологсод л ийм юм бичиж суугаа.

    Хариулах
  • 202.131.225.242
    2024/08/12

    Энэ бүсгүй хужаа нартай их ойрхон байдаг,,,

    Хариулах
  • 202.126.90.207
    2024/07/25

    АТАА ЖӨТӨӨ ГЭЖ....

    Хариулах
  • 112.72.8.218
    2024/07/08

    Булгантуяагийн аймаар зан нь өөртэй саад болох хэнийг ч яаж ч чадна. Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын дарга болох гэж Журмын нөхдүүдээ өөрийнхөө замаас янз бүрийн аргаар зайлуулссн хүүхэн

    Хариулах
  • 202.131.225.242
    2024/07/05

    Энэ бузар хятадуудтАЙ ХОЛБООТОЙ

    Хариулах
  • 43.228.129.162
    2024/07/04

    Булгантуяа шал худлаа гар Юу ч хийсэн юмгүй Юм хийсэн болж дүрд тоглохдоо агуу юм Сайхан худалч гар даа

    Хариулах
  • 66.181.161.143
    22 цагийн өмнө

    Одоо тэгээд яах гээд байгаан далчигнаж сонгочихоод гонгинолдоод яахын буцаагаад татчих юм уу?.Мөрөөрөө мөөмөө санжигнуулаад явж байгаа нэгнээ амжилтанд хүрэнгүүт нь элдэвлээд байдаг энэ нэг үхэр зангаа татаач малнуудаа битгий атаархаад бай тэгвэл өөрсдөө УИХ д ороод ирээч амжих уу? тэгж яривал монголын ард түмэн маш ухаалаг гэж би хэлмээр байна.Өнөрболор гэдэг гацааг байранд нь тавьсан Сэлэнг Дарханыханд би мэхийн ёслоё та нар шүү.Чингэлтэйхэн сэтгүүлч нэртэй Оюунчимэгийг энэ жил хамар руу нь тийрлээ энэ маш зөв Завханчууд Пуунааг цупаридаж унагаалаа Баярсайхан Саранчимэг Г.Мөнхцэцэг Анужин гээд улс төрд ямар ч хэрэггүй алцгаруудыг байранд нь тавилаа энэ ухаалаг сонголт биш үү? Булгантуяа хаа очиж ор хөнжлийн асуудалд орооцолдохгүй юм хусалцсан ч нууцалж чадаж байнашт.Аугаа их ажаа мама энэ төрийн их Мандухай Сарангэрэл энэ жил алга бараа нь ч харагдахгүй эвий минь нас нь талийсан гомдсон байх даа ха ха Сү.Батболдтон боожгой Анандбазар дибил Болорчулуун Сэрэглэн нар явчлаа тэдний минь орон зай мааш их үгүйлэгдэж байнаа уаах хоржийлоо

    Хариулах
  • 68.5.4.90
    2024/05/31

    Булгантуяагийн талд ч гүй нөхөд атаархлын муулах өө сэвээ хайсаар л бна уу та өөрөө булгантуяа шигболчхоод шүүмжил монголчууд нэгнийгээ дэгээдэж унагах л зарилготой хэн нэгэн сайн явж болоxгүй яг өөр шигээ байлгахыг хичээдэг хамгийн арчаагүй ёс суртхуунгүй хүн доромжлохдоо мэрэгжлийн өөр юу ч гүй

    Хариулах