Н.Номтойбаяр: Тэмцэхээс өөр зам үлдсэнгүй

Zuv.mn
2024/05/31

СЕХ-ноос нэр дэвшүүлэхээс татгалзсан хүмүүсийн нэрсийг зарласны дараа хийсэн мэдэгдэлдээ Үндэсний эвлсийн тэргүүн, Монголын Ногоон намын дарга Н.Номтойбаяр “Эрүүгийн цагдаагийн төөрөлдүүлсэн бичиг”-ээс үл харгалзан Үндэсний эвсэл сонгуульд оролцоно” гэж зарлалаа.

Тус эвслээс зургаан хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсаны дотор тэргүүн Н. Номтойбаяр багтсан бөгөөд түүнийг “Авлига албан тушаалын хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэдэг шалтгаанаар татгалзсан бол бусад хүмүүсийг “Өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн” гурав, бибиг баримт дутуу шалтгаанаар нэг, татварын өртэй шалтгаанаар нэг хүнийг мөн хассан юм.

Н.Номтойбаяр “Хуулийн дагуу ЦЕГ-т лавлагаа хүсэхэд сонгуулийн хуульд байхгүй зүйл заалтыг үндэслэж хариу ирүүлсэн. Үүнийг нь хэлэхэд дахин тодорхойгүй хариу өгсөн. ЦЕГ будилна гэж байхгүй. Үүнд үндэслэж Сонгуулийн ерөнхий хорооноос намайг хасах шийдвэр гаргасан байна. Шүүхэд хандана. Эрүүгийн шүүхэд л лав би итгэдэггүй. Иргэний, Захиргааны шүүх нь яадаг юм байгаа юм. Ямар ч байсан өргөдлөө өгнө. Шүүхийн үйл явц удаж ч магадгүй. Улс төрийн соёл гаргаад, бодлого ярьж өрсөлдөё гэхээр ийм юм хийж байгаа бол тэмцэхээс өөр зам үлдсэнгүй” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.  

Онцлох эшлэлүүд

-Дарга нар өөрсдөө юм хийгээгүйгээ нуух гэж хэвлэл ашиглаж хувийн хэвшил рүү дайрч байна. Энэ улс орны гол ачаа хувийн хэвшлийн нуруун дээр явж байгаа нь үнэн шүү дээ.

-Өнгөрсөн 30 жилд Монгол Улс хөгжсөн үү. Одоо хөгжчихөөд байгаа юу. Арчаагүй улстөрчдөөс болж Монгол Улс хөгжихгүй байгаа.

-Аж ахуй эрхэлье гэсэн сэтгэлтэй хүмүүсээ дэмжих ёстой. Тус болохгүй бол гай бүү бол, холхон очоод зогсчих хэрэгтэй.

-Эцсийн эцэст хувийн хэвшлийн хөдөлмөр, төлж байгаа татвар дээр улс орон тогтдог. Энэ улстөрчдийн нуруун дээр тогтоод байгаа юм байхгүй.  

-Өнгөрсөн 30 жилд Монгол Улсыг хямрааж, сөхрүүлсэн 30 улстөрчийг би нэрлэж чадна.



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.26.147
    52 минутын өмнө

    Баян айлыг эрх сэнгүүн монгол төрд хэрэггүй ээ угаасаа гэмт хэрэгтэн балмад танхай амьтан. Охид хүүхнүүдийг бузарлаж, хүн зодож танхайрсан ийм хүн баян тансаг өргөөндөө л байж байлдаа чамайг дэмжихгүй

    Хариулах
  • 66.181.161.249
    3 цагийн өмнө

    Номтойбаярыг би дэмжиж байна тэмц төв талбайд зулын гол болон асах хэрэгтэй шар тос цуглуулцгааяа Номтойбаяраа дэмжий

    Хариулах
  • 75.58.11.157
    Өчигдөр

    Номгүйбалара аа Өөртэйгөө л тэмц, тэгвэл та шуналын туламнаас хүн дүрс рүү шилжиж мэдэх юм даа

    Хариулах
  • 66.181.161.200
    Өчигдөр

    Engiin hun baisn bol hamgiin muu adgiinnara doromjluulna,olni tanil gesn orsddo tsol ogsnguud davardgaa bolioroi zz

    Хариулах
  • 176.66.87.78
    2024/05/31

    Өөрийн мак бизнесын төлөө л ажилна улс орон ардууд түй ч хамаагүй ...

    Хариулах
  • 66.181.183.211
    2024/05/31

    Ялтан төрд гарахгүй шүү

    Хариулах
  • 66.181.186.109
    2024/05/31

    Монголчууд зугаа цэнгэлийн далайд живж

    Хариулах