"The mirror": В.Путин цөмийн дайны үед хоргодох байр байгуулж байна

Zuv.mn
2024/06/16

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цөмийн дайны үед хоргодох зориулалттай байр байгуулж, түүндээ их хэмжээний хүнс нөөцөлсөн гэх мэдээллийг Британийн “The mirror” цахим хуудас нийтэлжээ.

Мэдээлэлд, ОХУ-ын эрдэмтэн мэргэжилтнүүд Алтайн хязгаарт цөмийн дайнаас хоргодох боломжтой байр байгуулж байгаа бөгөөд тийш нь 300 хүнд хэдэн жил хүрэлцэхүйц хүнс тэжээл татан нөөцөлж байгаа талаар бичсэн байна.

Дээрх мэдээллийн эх сурвалж, хүнс тээвэрлэх үйл ажиллагаанд оролцсон гэх Поздняков гэгч Телеграм сувагт “В.Путин Алтайн хязгаарт цөмийн дайнаас хоргодох нүх байгуулж тийш нь хоол, хүнс нөөцөлж байна. Хүнсний бүтээгдэхүүн дотор лаазалсан хүнс их хэмжээгээр байна” гэх мэтээр бичсэн байсан аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэдхэн хоногийн өмнө “АНУ тэргүүтэй барууны орнууд цөмийн зэвсэг хэрэглэхэд шахамдуулж байна” гэж мэдэгдсэний дараа “The mirror” уг мэдээллийг нийтэлжээ.     



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна