Л.Оюун-Эрдэнэ: Түүхэндээ анх удаа 5-6 намын төлөөлөл парламентад сонгогдлоо

Zuv.mn
2024/06/29

УИХ-ын ээлжит сонгуулийн урьдчилсан дүн гарсантай холбогдуулан МАН-ын дарга, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийлээ.

Тэрбээр "Ес дэх удаагийн сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгсөн нийт иргэд, сонгогчиддоо талархал илэрхийлье. МАН урьдчилсан байдлаар 68-70 суудалтай болох тооцоолол гарч энэ удаагийн сонгуульд ялалт байгуулж байна. Монгол Улс ардчиллын зам дээрээ тууштай зогсож байгаагаа харууллаа. Түүхэндээ анх удаа Парламентад 5-6 намын төлөөлөлтэй болж байна.

Энэ бол МАН-ын ялалт гэхээс илүү ард түмний ялалт. Биднийг дэмжсэн сонгогчид, сонгуулийн сурталчилгаанд оролцсон нам гишүүд, дэмжигчиддээ талархал илэрхийлье" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна