Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргад Б.Баярбаатарыг дэмжлээ

Zuv.mn
2024/07/09

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдаж, зохион байгуулалтын асуудал хэлэлцлээ.  Тус Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатарыг томилохоор нэр дэвшүүлсэн байсан бөгөөд түүнийг Байнгын хорооны даргаар сонгохыг хуралдаанд оролцсон 14 гишүүний 11 нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

Б.Баярбаатар нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. 1988-1998 онд Нийслэлийн 48-р дунд сургууль, 1998-2003, 2010-2013 онд “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр цотой аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна