Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд шинээр томилогдох Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцууллаа.
У.Хүрэлсүх: "Та бүхэн улс төрийн эв нэгдэлтэй, улс эх орныхоо төлөө ажиллах ёстой. Парламентынхаа төлөөллийг нэмэгдүүлье, ардчиллаа улам баталгаажуулъя гэж олон жил ярьсан. Үүнийг төрийн тэргүүн дэмжсэн. Өнгөрсөн хугацаанд би Монгол улсын Засгийн газар улс төрийн намуудтай янз янзын зүйл ярьж байгаагүйг та бүхэн мэдэж байгаа.
Өнөөдрөөс эхлээд Монгол улсын хувь заяа та бүхний гарт ирж байгаа. Хариуцлагаас зугтах ямар ч эрхгүй болсон та нар. Хамтдаа зүтгэнэ, хамтдаа хариуцлагаа үүрнэ. Энэ Монгол улсын хувь заяа та нарын гарт ирж байна.
Хяналтгүй амьдарна гэж байхгүй. Улс төрийн намууд, Парламент, Ерөнхийлөгч хяналтаа тавина. Та нар хамгийн гол нь хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Сайн сайхан бүх зүйлийг чинь Ерөнхийлөгч дэмжинэ. Буруу зүйл хийвэл би анхнаас нь хатуу хандана.
Төрийн сайд гэдэг бол тоглоомын ажил биш. Хэн нэгний хүсэж мөрөөдөөд байдаг тийм ажил биш. Та бүхэн төрийн тамга атгана. Маш хариуцлагатай ажил" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.199
Тэгээд яагаад хулгайч луйварчид сайд болох гэж үхэлдээд байдаг юм бэ ?
Хариулах103.57.95.136
Бүгдээрээ сайд болох гэж үрэгдээд байдаг !
Хариулах183.177.99.226
Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх улс дотор бас нэг улс байдаг Өмнөговь аймгийн дархлагдсан зууны луйварчин Ажнайн тодотголтой Дашдэлбэрэлийн Батэрдэнэ гэгчийн бүлэглэлийг харамсалтай нь дарж чадсангүй харин эсэргээрээ Нүүрсний Жинхэнэ мафийн толгойлогч УИХ гишүүн Ажнайн тодотголтой Д Батэрдэнэ гэх Монгол улс доторхи жижиг вант улсыг улам бадраа жөөгшүүлж байгаа нь нэн харамсалтай Магадгүй Монголын баялгыг хуу хамагч Нямтайширийн гэр бүлийн бүлэглэлийн дараа хочр бичигдэх этгээд дээ одоо тэгээд Өмнөговь гэх Вант улсаас хочр нүүрсний хулгайч төрийн толгой дээр сандайлаад суучихлаа
Хариулах202.55.188.33
Шаабараа шаабарсаарл
Хариулах59.153.113.79
Шинэ хууль зүйн сайдаа та авилгалийн хэрэгүүдэд хамгийн хатуу сайд байгаарай
Хариулах202.126.89.250
Монгол улсын ёрөнхийлөгч зөв хэллээ миний санаанд таарахгүй зүйл бол яагаад монголын төрд хулгайч авилгач нөхдүүд сайд болоод байна тэр хулгайч Дэлгэрсайханыг монголын төрөөс зайлуулах хэрэгтэй банди ёрөнхий сайд буруу сонголт хийжээ
Хариулах202.9.46.128
"Буруу зүйл хийвэл анхнаас нь хатуу хандана." Хэлсэндээ байгаарай гэж ард түмэн туйлын хүснэ.
Хариулах66.181.160.24
Ерөнхийлөгч зөв л зүйл хэллээ.Еөк ч зоригтой ч золбоотой ч хүүдээ.Жинхэнэ эв нэгдлийн төлөө ажиллаж байгаа
Хариулах66.181.189.184
зөв хэлжээ төрийн ажил хатуу шүү дээ тэр дундаа монгол төр чинь 2000 жилийн түүхтэй хатуу шүү
Хариулах59.153.115.239
төрийн ажил амаргүй. алдаа хийвэл нэхэл хатуу. Гэвч хувийн эрх ашигт л гол нь чиглэгдээд байгаа нь нууц биш шүү дээ. идэж уусаар улс хохирсоор сайхан чимэгтэй үг хэлэгдсээр л байна даа.