МОНГОЛ УЛСАД ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХ ТУХАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Х.Есү
2024/04/04

Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар БНХАУ-ын Олон улсын судалгааны сангийн Олон Улсын хамтын ажиллагааны хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Лю Пенгийг өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар “Монгол Улсын Засгийн газар хүнсний аюулгүй байдалд онцгойлон анхаарч, өндөр ач холбогдол өгөн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ISO:17025 стандартын шаардлагыг хангасан, Монгол Улсын Үндэсний итгэмжлэлийн төвөөр итгэмжлүүлсэн лаборатори Монгол Улсад байгуулагдах тохиолдолд бид дэмжлэг үзүүлэн ажиллах болно. Цаашид хамтран ажиллахад шаардлагатай баримт бичгийг байгуулж, хүнсний аюулгүй байдал болон бусад холбогдох чиглэлээр хамтран ажиллах, туршлага солилцоход бэлэн байна” гэв.

3 хүн, хичээл хийж буй хүмүүс, ширээ ба бичвэр нарын зураг байж магад

Харин Лю Пенг БНХАУ-ын хүнсний аюулгүй байдлын тогтолцооны шинэчлэлийг санаачилсан БОХАЙ Их Сургуулийн Дэд Ерөнхийлөгч Ли Жиан Руныг төлөөлөн ирж буйгаа дурдан, Монгол Улсад Хүнсний аюулгүй байдлын олон улсын лаборатори байгуулах боломж, түүний хэрэгцээ шаардлага, хүнсний аюулгүй байдлын менежментийн сайн туршлагын талаарх өөрийн саналыг илэрхийлэв.

Ийнхүү БНХАУ-аас орж ирж буй импортын бүтээгдэхүүнүүдийн шинжилгээг стандарт, чанарын шаардлага хангаж гүйцэтгэх нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд эерэг хувь нэмэр оруулах юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.72.240.9
    2024/09/05

    Хятадаас авахаар өөрийх нь хүнсийг шинжлэх үү

    Хариулах