Б.Халиун алтан медалийн төлөө өрсөлдөнө

Х.Есү
2024/09/05

Бөхийн төрлүүдийн U20 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Испанийн Понтеведра хотод болж байна.

Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн тэмцээний эхний өдөр 50кг, 55кг, 59кг, 68кг, 76 кг-ын жингийн бөхчүүд дэвжээнд гарахад манай тамирчдаас 55кг-д оролцож буй Б.Халиун финалд шалгараад байна.

Тэрээр эхний тойрогт Канадын тамирчныг 11-0, дараа нь Азербайжаны бөх Самадоваг 6-2, хагас шигшээд Японы тамирчин Карина Хондог 1-1 харьцаатай сүүлчийн оноогоор ялжээ.

Ингэснээр аваргын алтан медалийн төлөө АНУ-ын бөх Кристелл Н.Родригестэй хүч үзнэ. Испанийн Понтеведра Улаанбаатар хотуудын хооронд -6 цагийн зөрүүтэй бөгөөд медалийн төлөөх барилдаан манайхаар шөнийн 00.00 цагт эхэлнэ.

Япон улсад амьдарч, бэлтгэл сургуулилтаа хийдэг Б.Халиун нь эгч Б.Хулангийн хамтаар энэ тэмцээнд оролцож байгаа бөгөөд дасгалжуулагчаар нь олимпын 14 алтан медалийг эх орондоо авчирсан Японы домогт дасгалжуулагч Сакае Казухито ажилладаг юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна