Н.Учрал: Ирэх 7 хоногоос яамдууд хоорондоо нэгдсэн DocX системээр бичиг хэргийг хүлээн авч солилцоно

Х.Есү
2024/09/12

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал өөрийн цахим хуудсаараа дамжуулан яамдууд хоорондоо нэгдсэн DocX системээр бичиг хэргийг хүлээн авч солилцоно гэх мэдээллийг өглөө. 

Тодруулбал, Ирэх 7 хоногоос яамдууд хоорондоо нэгдсэн DocX системээр бичиг хэргийг хүлээн авч солилцоно. Ингэснээр жил бүр 15 яамны бичиг хэрэгт зарцуулагддаг 1.2 тэрбумын зардал хэмнэнэ гэж үзэж байгаа аж. 

"Төрийн бүтээмж нэмэгдэж цаашид аймаг, нийслэл, сум дүүргийг нэгдсэн DocX системд холбоно. Албан тушаалтнууд тоон гарын үсгээ хэрэглэж хэвшээрэй" хэмээн мэдэгдлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна