НИТХ-ын сонгууль: НСХ бүртгэхээс татгалзсан нэр дэвшигчдийн зөрчлөө арилгах хугацаа маргааш дуусна

Х.Батсайхан
2024/09/14

Нийслэлийн сонгуулийн хороо ИТХ-ын ээлжит сонгуульд улс төрийн намаас нэр дэвшигчдийн материал хүлээн авч, бүртгэж дууслаа. НИТХ-ын сонгуульд 15 нам , нэг эвсэл оролцохоор бүртгүүлж нийт 282 нэр дэвшигч баримт бичгээ ирүүлжээ. Тэднээс бичиг баримтын зөрчил болон өр төлбөртэй 33 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна.

Тэдгээр нэр дэвшигчдийн хувьд есдүгээр сарын 15-ны өдөр хүртэл зөрчлөө арилган дахин бүртгүүлэх боломж бий гэдгийг Нийслэлийн сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар хэллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна