Л.Оюун-Эрдэнэ нутгийн ах Ц.Лхагвасүрэнгээ Тавантолгой түлш ХХК-ийн захирал болгох уу

С.Гандэлгэр
2024/09/16

Сонгууль бүрийн дараа ТӨҮГ, ТӨХК-иудын бүтэцэд өөрчлөлт ордог нь бараг л бичигдээгүй хууль болжээ. Тэгвэл их хэмжээний шууд худалдан авалт, алдагдалтай ажилласан гэх мэт асуудалд холбогдоод буй "Тавантолгой түлш" ХХК-ий Гүйцэтгэх Захирал Ц.Даваацэрэнг саяхан ажлаас нь чөлөөлөн үүрэг гүйцэтгэгч томилсон байна. 

Тэгвэл түүний оронд "Тавантолгой түлш" ХХК-ий Худалдан авалт, тээвэр зохицуулалтын Газрын дарга Ц.Лхагвасүрэнг томилохоор яригдаж буй гэнэ. Ц.Лхагвасүрэн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй адил Хэнтий аймгийн Бэрх төрсөн бөгөөд "нутгийн ах" нь юм. Түүний хувьд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилогддог жил буюу 2021 оноос хойш  "Тавантолгой" Түлш ХХК-д газрын даргаар ажиллаж байсан аж. 

Түүнийг саяхан үүрэг гүйцэтгэгчээр томилсон гэх мэдээллийг ч эх сурвалж өгөөд буй...

Ц.Лхагвасүрэн нь 1971 он, Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрсөн

Боловсролын хувьд

  • 1989 онд Ерөнхий Боловсролын Сургууль
  • 1994 онд Техникийн Их Сургууль
  • 1998 онд Төрийн Захиргаа Удирдлагын Хөгжлийн Институт
  • 2002 онд Хууль Зүйн Дээд Сургууль

Ажилласан байдал:

  • 1994-2000 он Бэрхийн уулын үйлдвэр өргөх машины засварчин, ОТК мастер
  • 2000-2008 он Бэрх хотын захирагч
  • 2008-2012 он Хэнтий аймгийн ИТХ-ын дарга
  • 2012-2016 он Шарлан гол ХХК-ийн захирал
  • 2016-2019 он ШӨХТГ-т газрын дарга
  • 2019-2021 он Шохойн чулууны үйлдвэрийн төслийн менежер
  • 2021 оноос Тавантолгой Түлш ХХК-ийн алба газрын дарга




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.41
    2024/09/16

    Tersnii gerchilgeeg ni ugeerei Oyuun-Erdene Berhed tereegui shuu Berhiin darga baisan Davaasuren ornii hunee taviulsan gevel. unsend oirtono Yamar ch bol injener hun baina Uul uurhain emch saidiin derged

    Хариулах
  • 122.201.31.212
    2024/09/16

    Хэрвээ ингэвэл шал утгагүй болно танил тал нутаг нугаа харахаар төрийн алба эмэгтэй хүний сарын тэмдэг ирээд бохирдон заваарсан дотоож лугаа болноо гэж аугаа их нэг хүн хэлсэн.Цахилгаан дулааныхаа үнийг нэмэх юм бол иргэний хөдөлгөөнүүд ард иргэдтэйгээ нийлэн талбайд гарч эсэргүүцэл илэрхийлнэ.

    Хариулах