Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бугшсан "идээ, бээр" шахагдаж эхэллээ

Zuv.mn
2024/09/17

-А.Отгонбаатар өндгөө Л.Оюун-Эрдэнэ, Л.Энх-Амгалан хоёр руу шидэх байсан юм-

Боловсролын салбарт багшийн хомсдол нүүрлэж, бага, дунд боловсролын түвшинд гэхэд 4200 багш яаралтай шаардлагатай болсон гэх аюулын харанга дэлдсэн мэдээг Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр олон нийтэд дуулгаж, мэргэжлийн боловсон хүчнийг 45 хоног мэргэшүүлж, багшаар ажиллуулах шийдэл танилцуулсан билээ. 

Гэтэл эрх баригчдын удтал нуусан энэ байдлыг олон нийтэд ил зарлаж, шийдэл гаргасан хүн болох П.Наранбаярын хэвлэлийн хурал руу Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар дайран орж, нүүр рүү нь өндөг шидэж тэнэгтэв. 

Зүй нь, тэр өндгөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хоёр руу шидсэн бол арай шударга байх байв. Уг угшлыг нь хөөвөл бүр өмнөх үе рүү явах нь тодорхой ч П.Наранбаяр шиг шийдэл гаргаад зоригтой хөдлөөгүйд нь тэднийг буруутгах бүрэн үндэстэй. 

Багшийн мэргэжлээр суралцсан оюутнуудыг төлбөрөөс чөлөөлж, орон нутагт тодорхой хугацаанд ажиллуулах болзол тавьсан нь нэг шийдэл, гавьяа мөн ч хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод П.Наранбаяр шиг зоригтой хөдлөөгүй, дээрх дурдсан шийдлийнхээ үр дүнг үзтэлээ нэг багшид ногдох хүүхдийн тоог нэмэх, илүү цагийн мөнгөөр нь багш нарыг өөр чиглэлийн хичээл заалгах зэрэг арга хэрэглэж, өөртөө "гал авахаас" айсан. 

Ингэхдээ эхний шийдлээ хэт сурталчилж, нүдэн дээр нь ил байсаар атал боловсролын салбарт бүх зүйл сайн сайхан байна гэж эцэг, эхчүүд хүртэл итгэхээр сурталчилж байлаа. Гарсан жаахан галыг нь "Жил бүр 2000 багш дутагддаг ч явцын дунд арилдаг" гэх мэт мэдэгдлээр дарж, иргэдийн оюун санааг ирээдүйд байлгасаар сонгуульд ялсан. Харин хаа очиж сонгуулийн үр дүн наанатай, цаанатай гарснаар Хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Пи араар далдалсан идээ бээр нь сөрөг хүчний тэргүүлсэн яамдаас эхлээд шахагдаж байна. 

Ер нь МАН сонгуульд ялсан нь бугшсан идээ бээрээ сайтар нуусных, ялаад хамтарсан Засаг байгуулсан нь өмнө бугшсан идээ бээрийг ганц өөрсөд дээрээ биш, бусад дээр ч асгаж, ирэх сонгуульд ялах зама засах санаа байсан ч байж мэднэ. Хамгийн асуудалтай яамдыг сөрөг хүчинд өгсөн.

Найман жил лай ланчиг хураасан хэр нь сайтар нууцалсаар сонгуульд ялна, хураагдсан лай ланчгаасаа хоёр сөрөг хүчиндээ өгч үүрүүлчихээд, өндгөөр шидүүлэхийг нь харсан шиг суух нөхцлийг бүрдүүлнэ гэдэг нарийн ухаан шүү. 

Гэхдээ, нэг тодорхой зүйл нь, ужгирсан тогтолцоогоор явсаар дампуурахад ойртсоноо зарлах салбар ганц боловсролоор тогтохгүй. Хэт олон салбар боловсролын араас замнаад ирэхээр тэнэг хүн ч "Ер нь болж бүтэж байсан юм байгаа юм уу, ямар намд саналаа өгчихөв өө" гэж ухаарах нь гарцаагүй. Асуудал ерөнхийдөө "Үнэн байдлыг нууж, төрийн эрхийг хууль бусаар авсан" гэдэг чигт л явна гэсэн үг.  



Сэтгэгдэл (69)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.105
    14 цагийн өмнө

    Сайдын шийдлийг дэмжиж байна. Багш нарын цалин хөлс нэг үеэ бодвол нэмэгдсэн ч сэтгэл ,хөлс хүчээ гаргаж ажилладаг багш цөөн ,ихэнх нь цагийг өнгөрөөж ажилладаг нь нууц бишээ

    Хариулах
  • 103.10.22.64
    16 цагийн өмнө

    1990 оноос бүх зүйл дампууруулсан суурин дээр нь шинэчлээгүй оргүй аоосон обект,толгойгүй хүн, ёроолгүй баян,үнэлгээгүй боловсрол ,үгээгүй ядууг бий болгосон ардчлал түүнийг дэмудэг хүн намдаа бхярллаа та нарын маань хүчин зүтгэл цэцэглэн мандаж бид нэг иймэрхүү хэрүүлийн бузартаа хоорондоо толихилцоод усаэюнд орсон болвсон гуйлгачид боллоо....

    Хариулах
    • 59.153.112.217
      11 цагийн өмнө

      Үнэн

  • 106.101.65.28
    18 цагийн өмнө

    Хэт нэг талыг буруутгасан нийтлэл байна. 45 хоногийн багш одоо цагт ярихад хүнд сэдэв. Багш нарын нэр хүндэд ч халтай. Улам л багшгүй болох болов уу. Би өндөг шидэгчийг дэмжиж байна. Зүгээр л багш нарынхаа цалинг нэм. Нэр хүндийг нь өсгө. 45 бол нэр хүндийг нь унагаж байна

    Хариулах
    • 103.57.94.59
      17 цагийн өмнө

      Ymar ym oilgodgui malnuud bdiin be 45 honogiin kurs bishee 2.7 buyu 80% tugssun mergejliin humuusiig geed bhad kurs tugssun huneer zaalgahgui gj hutsaad bhiin ali ertnees gaigui tugssun oyutnuudiig bagshaar uldeech l gdg bsn bzde neg esnii tuuhch huneer zaalgahuu tuuhiin bagshaar zaalgahuu l gsn sanaa shd

  • 202.55.188.114
    Өчигдөр

    Ymar ym oilgodgui malnuud bdiin be 45 honogiin kurs bishee 2.7 buyu 80% tugssun mergejliin humuusiig geed bhad kurs tugssun huneer zaalgahgui gj hutsaad bhiin ali ertnees gaigui tugssun oyutnuudiig bagshaar uldeech l gdg bsn bzde neg esnii tuuhch huneer zaalgahuu tuuhiin bagshaar zaalgahuu l gsn sanaa shd

    Хариулах
    • 66.181.179.96
      16 цагийн өмнө

      Цалинг өсгөхөд л асуудал шийдэгдэнэ. 45 чанар л муутгана. Ганц нэг л гайгүй багш оож магадгүй. Цалин бага бхад юу гэж багш болий гэхэвдээ

    • 66.181.179.96
      16 цагийн өмнө

      Цалинг ө

  • 202.126.90.169
    Өчигдөр

    боллвсрол соц нийгэмийн үед.курсийн багшаар аргацааж байв.

    Хариулах
    • 103.168.34.123
      19 цагийн өмнө

      Харин ч соц нмйгмийн курсийн багш чинь гайгүй бсын. Дараагийн үе буюу 2000 аад он...шилжилтийн үеэс багш нарын цалин эрс буурч багшийн хомсдолд орсноор курсийн болон 10төгссөн хүүхдийг багш болгосноор багшийн шнэ цэнэ унаж эхлээ биздээ

  • 66.181.188.201
    Өчигдөр

    Кембрижийн Оксфордын юу юуч билээ... Ирээдүйгээрээ их тоглосон доо

    Хариулах
    • 103.168.34.123
      19 цагийн өмнө

      Өө Данида ч бил үү зөндөө² 20 30 жил боловсролоороо тогооод өнөөдөр мйм бож бн. Үе үеийн засан төр бүгд буруутай. Боловсрол унаснаар өнөөдөр монголын нийгэм ийм байдалд хүрч нийгмийн давхраа 2 туйлруугаа явсандаа...

  • 66.181.190.87
    Өчигдөр

    Ман 30жил боловсролыг дампууруулаж байнадаа..дампуу төр багш нарын төлөө юуч хийхгүй алдсаар багшгүй болох шахсан байна...сайд дарга нар нь баяжиж аваад яваад өгдөг газаршүүдээ

    Хариулах
  • 66.181.179.217
    Өчигдөр

    Их дээд сургуулиа хотоос гаргаачээ. Ялангуяа хувийн их дээд сургуулиа хотоос гарах хэрэгтэй.

    Хариулах
  • 66.181.177.174
    Өчигдөр

    Үнэн үнэн. Наранбаяр чадлаараа л ажиллаж байна.

    Хариулах
  • 59.153.115.167
    Өчигдөр

    Боловсролын салбар дампуурсан шүү дээ. Дорвитой бодлого хэрэгжүүлэхгүй бол ирээдүйн эзэд минь ямар ч боловсролгүй иргэд болж өсөж байна даа.

    Хариулах
  • 103.41.93.164
    Өчигдөр

    Сда өөрийн Монгол улсын идээ бээр нь байж. Тэнэг исгэрдэггүй данх

    Хариулах
  • 122.201.31.23
    Өчигдөр

    Наранбаярын шийдэл зөв байсан боловсролын салбар шарх идээ бээр буглаад хавдар болсон өшөө их юм бий аав ээжийнхээ малаар авсан дипломтой хоосон толгой шинэковууд , хүүхэд эцэг эхээс мөнгө сааж мэргэжлийн шантаажчин болсон архагуудыг үндсээр нь цэвэрлэхийн тулд ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй багш нэртэй арандагууд үүнийг далимдуулан сэвээд цалин нэмэх тухай бодож байгаа.болхоос салбар хүүхэд бодож бга амьтан Түй ч байхгүй

    Хариулах
  • 202.9.46.157
    Өчигдөр

    45 хоногийн курсын багшаа халхалсан сайхан тархи угаалт бараг Үнэнхүү зоригт дарагдашгүй ардын баатар байсын биш үү Наранбаяр чинь

    Хариулах
  • 66.181.160.9
    Өчигдөр

    Сайдтайгаа гар сэтгэл нийлж ажиллах хүмүүсээр орон нутгийн БШУГ болон сургуулиудаа удирдуулахгүй бол МАН , АН ийн нам дагаж сэвдэг нөхдүүд нэгж дээр бодлого шийдвэрүүдийг олигтой хэрэгжүүлэхгүй саармагтуулж байгааг сайд анхааралдаа авна уу.

    Хариулах
  • 66.181.161.156
    Өчигдөр

    Надруу өндөг шиднэ,дайралт ирнэ,түүнийг тэвчинэ давна,эсэргүүцэнэ гэх мэтийг бодож сайд болсон байлгүй дээ,Эсэргүүцэлтэй тулах олон яам байгаа шдээ ... Отгонбаатар зөв хүнрүү шидсэн ккккк

    Хариулах
  • 66.181.183.106
    Өчигдөр

    Яг үнэн шүү дэмжиж бн

    Хариулах
  • 103.212.119.249
    Өчигдөр

    Ха ха хуцна биз, ХҮН- тэжээвэрүүд амиа тавихнээ, Монголын боловсролыг өндөр өртөгтэй хувийн хэвшил болгож хар зах дээр зарсан анхны хүмүүсээр л энэ салбарын сайд хийлгэхээ болих ёстой юм.

    Хариулах
    • 66.181.186.222
      Өчигдөр

      Атаач новш вэ

  • 124.158.125.16
    Өчигдөр

    Ганц МАН-ийг муулаад яахавдээ. Ардчилсан намынхан ч гэсэн улсын хөрөнгийг өчнөөн идэж уусан

    Хариулах
    • 202.9.40.189
      Өчигдөр

      Тэнэгтээрэй

  • 66.181.161.68
    Өчигдөр

    4 жил багшлах боловсролд суралцаад дахиад 2 жил ажиллаж байж багшлах эрхийн үнэмлэх аваад нийтдээ 5 жил багшийн ажил хийж байж сая л багш гэж хүлээн зөвшөөрөгддөг. Би л хувьдаа дөнгөж төгсөж ирсэн залуусаар хичээл заалгаад бүрэн итгэдэггүй. Залуу, арай болоогүй байна гэж боддог. Ийм байхад юун 45 хоногийн курсээр багш бэлтгэх вэ? Би лав хүүхэддээ курсийн багшаар хичээл заалгах сэтгэл зүйн бэлтгэл алга

    Хариулах
    • 202.9.46.74
      Өчигдөр

      Багш бус нарийн мэргэжлээр төгссөн физикч, математикч, зарим төрлийн инженерүүд багшлах сонирхолтой бол 45 хоног гадаад дотоодод багшлах сургалтанд хамруулах юм байна гэж ойлгосон. Нарийн мэргэжлийн ажилгүй инженерүүд хог нэгээрээ л хаачихаа мэдэхгүй хөвж явна ш дээ.

  • 202.21.111.13
    Өчигдөр

    45 хоногийн багш гэж юу байхав дээ, энэ олон жил төгссөн багш нар нь хаачсын, багш нарынхаа цалинг нэмж, нийгмийн асуудал, ажлын байрны хэрэгцээ шаардлагыг нь стандартад нь хүргээчээ 1 багшид 50 хүүхэд гэдэг чинь арай л дэндэж байна, 1 ангид 30 хүүхэд л байхад хангалттай ш дээ

    Хариулах
    • 66.181.179.50
      Өчигдөр

      Akademi bolovsroltoi hund erh olgoj 45 honog surgalt ad suulgah yum bna bagsh lah erhgyi chadwar tai hun olon bna, bagsh gyi bailgah ne deer uu tegeed, uur argagyi sh dee

  • 139.5.219.119
    Өчигдөр

    МАН төрд байгаа цагт энэ улс доройтож .байна. худалч хулгайч нарыг төрд гаргасанаар монгол улс мөхөл уруудлаа. Нэгэнт улс орныг аваад явчих чадваргүй МАНыг төөөс зайлуулах

    Хариулах
  • 202.55.188.91
    Өчигдөр

    Чаддаг нь л нэгнийгээ хужаагаар нь дууддаг болж. Гэтэл яав тэр хужаа нар нь өсөөд л хөгжөөд л яваад байдаг. Харин манай монголчууд залхуураад л, идээд л, шоудаад л байгаад байдаг. Би бодож байна л даа. Эхлээд хүн өөрчлөгдөж байж л улс өөрчлөгдөнө. Энд нэг сэтгэгдэл байна л даа. Гудамжны бөбөч нараар багш хийлгэнэ гээд. Тэр яриад байгаа бөбөчин чинь танаас илүү боловсролтой л хүмүүс байж таараа.

    Хариулах
  • 139.5.218.166
    Өчигдөр

    Адилдаа адил годилдоо годил.Анх нийгмийг удирдаж эхлэхдээ хэн хэн ямар алдаа завхрал гаргасан бэ.Өмч хувьчлалаас эхлээд алтаа гадагш алдсан Зориг агсан алуулсан Очирбат нефтээр дээлээ мялаасан хамтарсан ЗГ ын Оюутолгойн гэрээ Эрдэнэтийн гээд л бүгд буруу замаар будаа тээсэн үйл ажиллагаа буцахдаа шороо тээхэд хүргэсэн дээ.Жил ирэх тусам л алдаа завхал нь гүнзгийрсээр асар том хямралд хүргэж байна.Эх нь булингартай

    Хариулах
  • 180.66.63.125
    Өчигдөр

    Харин шахуулах бус ... ШАХАЖ БАЙГАА ШҮҮ .

    Хариулах
    • 202.21.117.30
      Өчигдөр

      Үнэн

  • 66.181.161.39
    Өчигдөр

    Бэрс дээд сургуулийг ерөнхий сайд нь төгссөн юм чинь гудамжны бөбөөчдөөр багш хийлгэж яагаад болохгүй гэж хахаха

    Хариулах
    • 202.126.90.174
      Өчигдөр

      Яг үнэн

  • 66.181.161.246
    Өчигдөр

    Үнэн үү гэвэл үнэн өшөө ч олон салбар яамдыг ярих байх гэхдээ Хэт их улс төржсөн нэг талыг барьсан ниитлэл бна

    Хариулах
  • 103.212.118.196
    Өчигдөр

    Үнэн байдлыг нууж төрийн эрхийг хууль бусаар авсан МАН, ХҮН, АН гэж ойлгогдлоо үнэн шүү.

    Хариулах
  • 103.41.93.137
    Өчигдөр

    Битгий хуц. Оюун-Эрдэнэ шиг шийдэмгий ажилласан Ерөнхий сайд хэн байв, хэлээд өг. Амаа салиа арилаагүй атаархагчид шүлсээ үсчүүлэн мэдээ байна

    Хариулах
    • 202.126.89.172
      Өчигдөр

      Бас ч гэж удаан суулаа,9 суудалд...гарсан үр дүн байгаа юм уу?ам ажил нь зөрдөг л е/с шүү дээ

    • 66.181.161.68
      Өчигдөр

      Тийм шүү

    • 202.21.117.30
      Өчигдөр

      Үнэн

  • 202.126.91.212
    Өчигдөр

    Ямар тэнэг пост вэ

    Хариулах
  • 103.212.117.40
    Өчигдөр

    Хараажиин хужаа царайтай байнадаа энэ наран хэнч билээ

    Хариулах
    • 139.5.218.213
      Өчигдөр

      ядаргаатай юм бэ. Тэгээд хэн хийх юм бэ Отгонбаатар уу. Очиж орон нутгаа хөгжүүлчих гэж хэлье тэрэнд. Чадчихвал шүтэе, сонгоё. Алдаа оноотой ч ажиллаж байгаагаа намаар талцаж бүү хэмэл. Тэд гарц шийдлээ хайж л байгаа. Өөрчлөгдөнө. Муулж суухаар дэмж бас өөрснөө боловсор ард түмээн. Яах гэж ажил хийж байгаа нэгнээ удам угсаагаар нь дуудаж цоллож байдаг юм бэ. Мундаг гэр бүлээс гаралтай хүн бн даг.

    • 43.242.243.104
      Өчигдөр

      Аав нь соц нийгмийн үед гавьяат эмч болсон. Ээж нь ч бас эмч хүн шүү.Хятад бас эрлийз энэ тэр биш шүү.

  • 66.181.182.232
    Өчигдөр

    Энэ хужаа хятад Наранбаяр хүүхдүүдийн боловсролоор тоглоод байна хөөж явуулах хэрэгтэй Багш хүн биш хужаа хүн

    Хариулах
    • 66.181.160.113
      Өчигдөр

      Чи тэр трол гэдэг нь байх. Ажил хийж асуудал шийдэх гэж байгаа хүнийг элдвээр хэлж харлуулах нь хэнд хэрэгтэй юм бэ.

  • 139.5.219.107
    2024/09/18

    Өнөөг хүртэл гарц шийдэл олохгүй хөгзөрч явчихаад хамтдаа шийдье, бэлэн нөөцийг арга зүйгээр дэмжиж хөрвүүлж ашиглаад хүүхдээ хохироохоос аврах оролдлого саналаа танилцуулсан .өөр яа гээ вээ

    Хариулах
    • 103.41.93.137
      Өчигдөр

      Яг үнэн

  • 66.181.182.40
    2024/09/18

    Бага дарвалз АНархи хулгайч нараас эхтэй энэ дампуурал Гантөмөр хүзүүгүй хулгайч нар мүүнии шашинтай ниилж анх хорлож эхлээ биздээ.

    Хариулах
    • 202.21.117.30
      Өчигдөр

      Ер нь боловсролын систем бусдыг дуйрах гэж олон удаа олон янзаар үзээд балалсан нь үнэн

    • 106.102.142.120
      Өчигдөр

      Энэ МАН бүр цагаандаа гарчээ

    • 106.102.142.120
      Өчигдөр

      Эргүү лалар

  • 103.57.93.219
    2024/09/18

    Төрийг дампууруулсан шүү мангарууд. Бөөн мөнгө ярьсан л тонуулчид одоо энэ улсыг удирдаж бгаа даа.

    Хариулах
  • 103.168.34.187
    2024/09/18

    Монгол улс дампуурчихсан нь үнэээн! Төрийн байгууллагуудад чадвартаймнргэжлиын албан хаагчид байхгүй болсон. Тэтгэврээ хүлээсэн хэд гурав л үлдсэн. УБ хотын ажлыг л хар. Нямбаатар гэж согтуу галзуу нь мэдэгдэхгүй нөхөр хаа сайгүй үсчээд д, харсан хэдэн төгрөгөө дураараа цацаад л, хэн хүнгүй асаад л, бөөн мөрөөдөл, үлгэр ярихаас цаашгүй. Цаана нь мөнгө угаалт, өөр юу ч алга. ...

    Хариулах
  • 66.181.185.74
    2024/09/17

    Ганц салбар бус улсаараа мөхөл рүүгээ яваа бус уу. Нам дагасан өлөн хулгайч луйварчдыг сонгосны гайг

    Хариулах
    • 103.212.118.196
      Өчигдөр

      Нам дагасан өлөн хулгайч нарыг сонгосныхоо гайг эдэлж дээ МАН чид.

  • 103.212.116.222
    2024/09/17

    Одоо монголын боловсролыг бүрэн дампууруулсан МАН-ын Энх-Амгалан гэдэг этгээд ХНХЯ-ыг самарч эхэлсэн. Удахгүй халамж тэтгэврийн асуудал дампуурна, хараарай!

    Хариулах
  • 122.201.31.220
    2024/09/17

    Мэргэжлийн инжeнeрүүд, мэргэжилтэй ажилчдыг тэр чиглэлийн инжeнeрүүд л бэлдэж байгаа шүү дээ. Тэд багшаар төгсөөгүй учир багшлах эрхийн сургалтад сууж байж эрхээ авдаг. Жишээ нь гагнуурчин хүнд мэргэшсэн гагнуурчин л хичээл заана. Цагаан гартнууд биш. Харин цэцэрлэгийн болон бага ангийн багш бол заавал багшийн сургууль төгссөн байх ёстой. EБС мөн адил.

    Хариулах
    • 202.55.188.85
      Өчигдөр

      Зөв

    • 103.212.119.79
      Өчигдөр

      Ter unen bagshlah huseltei humuus zondoo bgaa baihaa

  • 66.181.161.188
    2024/09/17

    Ер нь сонгуулиас өмнө МАН луйвараа хийж байсан . энэ дөрвөн жилдээ ч дараагийн сонгуульд яавал ялах тухайгаа л хийхээс ард түмэн улс орны өмнө тулгараад байгаа асуудлыг яаж шийдэх тухай МАН хүчлэхгүй. Бусдын дэвшилтэт зөв санал бодлогыг өөрөө хийсэн мэт харагдуулдаг нь тодорхой юм

    Хариулах
    • 66.181.179.34
      Өчигдөр

      Үнэн

  • 66.181.161.188
    2024/09/17

    ЗӨВ.МН ЁСТОЙ нэг голоор нь хэллээ дээ . Үүнийг бичсэн сэтгүүлчид талархая

    Хариулах
  • 202.9.40.102
    2024/09/17

    Өлөн пялдага бөгсчин цүнхч хулгаач лалруудл монголыг тонож байнадааа

    Хариулах
  • 103.168.34.82
    2024/09/17

    er n hetsuu humuus Enhamgalan , Bymbatsogt geed ahin zasagt ormoorgui etgeeduud yaj ergej shigdeed turiin ajliig samraad bdg ym be ? odoo bolivol yasan ym ? Erunhii saidaa !

    Хариулах
  • 66.181.188.71
    2024/09/17

    УИХ -ын тэнэглэл дэндэж , засаг , шүүх ,иргэд гээд бүгдийг хулхидаж улсаа самууруулж байна.

    Хариулах