Ч.Батзориг: Натурын замаас Нарны зам руу орох явган болон дугуйн зам барина

С.Гандэлгэр
2024/09/17

Төлөвлөлтгүй, замбараагүй газар олголтын нөлөөгөөр БЗД- ийн 25, 43-р хороо явган болон дугуйн замгүй болж иргэдийн эрх зөрчигдсөөр байна.

Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ч.Батзориг уг асуудлаар газар дээр нь ажиллав. Тэрээр явган болон унадаг дугуйн замын хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Нарны замыг Натурын замтай холбосон жишиг явган зам барихаар газар чөлөөлөлтийн ажлыг хийж байгааг оршин суугчдад танилцууллаа.

 Газар чөлөөлөлтөд 33 нэгж талбай өртөж байгаагаас дөрөв нь барилгын зөвшөөрөлтэй аж ахуй нэгж аж. Эдгээр аж ахуй нэгжид өөр газар олгохоор шийдвэрлэсэн бол бусад 29 этгээдэд нөхөн олговор олгох замаар газар чөлөөлтийн ажлыг эхлүүлээд байна. 9, 10-р сард газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.41
    2024/09/17

    Gazar cheleelj munge uzeh hereggui Odoo tsetsrleg barij baigaa jurmii has haanii gazar chini niisleliin gazar biz dee Harin mini ih delguuriinbarisan haaltiig avch neg chitin hudelgeentei avtobus zam new eer yum 10 jiliin umne mashin cheleetei yavj bolohod baisan shuu dee Odoo ch dood zooming davhart mashin orj garch l baigaa

    Хариулах